Засаг даргын төлөвлөгөө 84.8 хувийн гүйцэтгэлтэй, үр дүнд хүрсэн гэв

By Сэтгүүлч Н.Элбэгжаргал.
  • 2532
  • 0
  • 0

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит XIII хуралдаанаар Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны биелэлтийн явц байдлын талаар хэлэлцсэн.

Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны төлөвлөгөөнд 8 бүлэг, 124 зорилго, зорилт туссан бөгөөд биелэлтийн явц 84.8 хувийн гүйцэтгэлтэй, "Тодорхой үр дүнд хүрсэн” гэж аймгийн ИТХ-аас дүгнэсэн байна.

Үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2022 онд

  • Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн харьяа Эрүүл мэндийг дэмжих төвд улс болон орон нутгийн 2.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар үзлэг шинжилгээ, оношилгооны 34 нэр төрлийн багаж тоног төхөөрөмж нийлүүлсэн.
  • Нийтийн тээврийн үйлчилгээний 36 автобусанд карт унших төхөөрөмж, чанга яригч, 20 буудалд зарлан мэдээлэх төхөөрөмж, 21 дэлгэц, 36 хяналтын болон хүн тоологч нийт 72 камер, дэлгэцийг байршуулсан аж.
  • "Цахим Эрдэнэт-1" хөтөлбөрийн хүрээнд 2022 оны 10 дугаар сард иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авах IRGEN.ERDENET.MN системийн нээлтийг хийсэн бөгөөд 10 сарын байдлаар тус вэб системд 155 өргөдөл гомдол, санал хүсэлт ирж, 150 өргөдөл гомдол санал хүсэлтийг шийдвэрлэжээ.
  • Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангахад 241.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Ингэснээр Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн тоног төхөөрөмжийн хангалт 92.0 хувь болж өмнөх онтой харьцуулахад 2 хувиар нэмэгдсэн.
  • Энэ оны эхний 10 сарын байдлаар 1567 ажлын байр бий болсны 53.7 хувь буюу 842 нь шинэ ажлын байр байна. Өмнөх оны мөн үеэс нийт бий болсон ажлын байр 3.6 хувиар буурч, шинээр бий болсон ажлын байр 8.2 хувиар мөн нэмэгдсэн.
  • 2022 онд орон нутгийн төсвийн 2.9 тэрбум төгрөгөөр гэр хорооллын 7 багт инженерийн шугам сүлжээний ажил хийсэн. Үүний үр дүнд 1245 өрх төвлөрсөн шугамд холбогдох боломж бүрдэж байгаа бөгөөд 113 өрх бүрэн холбогдсон зэрэг 124 арга хэмжээг хэрэгжүүлсэн юм.
  • Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны төлөвлөгөөнд эрчимжүүлэх шаардлагатай 14 арга хэмжээ байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дараагийн мэдээ

Х.Нямбаатар сайд аа, дарин дээр давс нэмж яах нь вэ

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Ерөнхийлөгч “Н.Учралын хуульд” бүхэлд нь хориг тавина
Хэрэглээний программ ашиглан иргэдээс 60-20.000 ам.доллар залилсан үйлдлийг шалгаж байна
И.Мөнхжаргал: АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдийг иргэдэд нээлттэй, Улс төрийн нөлөөнөөс ангид байлгах ёстой!
Метаверс дахь эрх зүйн зохицуулалт
Ахуйн гал түймрийн улмаас дөрвөн иргэн нас баржээ
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав
13А  маягтыг цахимд шилжүүлэх туршилт эхэлнэ
Харьж яваа Н.Энхбаярыг улстөрөөс зайлуул
Төрийн 8 байгууллагад хариуцлага тооц
МАН-ын гишүүн Т.Сайнжаргалыг мөнгө угаасан хэргээр шалгаж байна
Улсын тусгай хэрэгцээнд 496 га газар авахыг дэмжив
“Акулуудыг алж" эхэлсэн З.Дашдавааг анхаар
Зэсийн үнэ цойлно
Ж.Ганбаатар сайд аа, боломжийг ашиглаад шатахууны үнийг буулга
Үзэсгэлэнд 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч түрээс төлөхгүй оролцож байна
Эрүүгийн хэргээр яллагдагчид ТӨВБАНКИЙГ удирдаж байна
Төрийн банк “Миний Монгол” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна
Хэвтэн эмчлүүлэгсдийн 92.3 хувь нь амьсгалын замын хүнд халдвартай байна
Омикроны B.Q1.2 дэд хувилбар 15,  BA.5.2 хувилбар 1 сорьцод илэрчээ
АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын фейсбүүк хаягийг сэргээлээ
Нэгдүгээр эгнээгээр  зорчсон 12.526 зөрчил бүртгэгджээ
7.4 тэрбумын үзүүр Л.Халтар түүний эхнэр Ц. Ганзул нар руу чиглэллээ
“Газар шим үйлдвэр” ХХК нээлттэй компани  болно
Үндэсний үйлдвэрлэгчид ч бас  бодох л асуудал
Олимпийн наадамд бэлтгэх Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа
Үндсэн хуулиа зайдалсан Н.Учралын хууль “ҮХЦ”-тэй учраа таарах уу
Мартаж болохгүйг Ч.Маралмаа өөрөө баталж байна
Рубль чангарчээ
Авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлнэ
АИ-92-ыг татваргүй болгоно