Төр засгийн үйл ажиллагаа, тэр тусмаа бие биенээсээ хамааралтай, халаас хэтэвч нэгтэй болсон албан тушаалтнуудыг эсэргүүцэж 20 гаран насны залуус хөхөө өвлийн хүйтэнд хөлдүү цементэн дээр зөндөө удаан суулаа. Тэдний эр зоригийг Монголчууд бахадсан.
Тэднийг хэн ч буруутгах учиргүй. Тэд өнөөдөр эрүүл мэндээ золин байж залуучуудынхаа эрх ашгийг хөндөж, залуусын, Монголын ард түмний дуу хоолой энэ мэтээр цааш үргэлжилнэ гэдгийг төр засгийнханд санууллаа.
Дээр өгүүлсэнчлэн бие биенээсээ эдийн засгийн болоод албан тушаалын хамааралтай “Гинжин хэлхээ” шиг болсон учраас өнөөдөр Монгол Улс мөхөл рүүгээ явж байгааг хаана л бол хаана шүүмжилж, хүлээс, тэвчээр алдарч хэцүүдэж байгаагаа ярьж байна.
Тийм ч учраас өнөөдөр тачигнасан хүйтнийг ажрахгүйгээр тийнхүү жагслаа, суулаа. Цус нь буцалсан учраас тийнхүү зориг шулуудаж.
Гэтэл эрх баригчдын зүгээс, эрх барьж буй МАН-ын гишүүдээс ганц үг ган хийсэнгүй. Яагаад...? Яагаад гэвэл бүгд бие биенээсээ хамааралтай яг л ГИНЖ лугаа адил болсон учраас дуугарч чадахгүй байгаа юм.
Цус нь буцалсан залуус өчигдрийн хоёр залуугаар хязгаарлагдахгүй. Мянга мянган залуус эх орны минь хаана л бол хаана бий. Өчигдөр тэд хагас саяулаа байсан бол өнөөдөр хүрээгээр улам тэлэх нь ч дамжиггүй.
Халуун цустай монгол залуус Монгол Улсаа аврахыг, Монгол хүнээ үнэлдэг байхыг тэгш шударга байж, шинэлэг, хүнлэг төртэй, улстөрч гэх янхангүй, хулгайчгүй байхыг хүсч байна. Гэрэл гэгээтэй, шинэлэг, шинэ нийгмийг бий болгохыг хүсч байна. Тиймээс ямар ч гинжийг тасалж болдог юм, эрх баригчид аа, гэж сануулж буй хэрэг.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334