Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайн асуудалд УИХ-ын дарга асан З.Энхболдыг хамааралтай мэт ярьсан нь экс спикерийн эгдүүцлийг төрүүлжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Хаяг андуураад байна. МАН 100 наслаад бүүр уймраа болж. Би Таван толгойн ордыг хулгайлагдах гэж байхад нь зогсоосон хүн байна” гэжээ.
Үнэхээр ч нүүрсний хулгайн талаарх асуудал хөндөгдөж буй энэ цаг үед З.Энхболд руу ямар нэгэн дайралт очихоос аргагүй. Учир нь, 2015 онд тэр АН-ынхантай хамтран 6 тэрбум тонн нүүрс “хулгайлагдах” гэж байсныг зогсоож “Таван толгой” ордыг ард түмэнд үлдээсэн. Тиймээс ч тэр 2022 онд МАН 6 сая тонн нүүрсний хулгайчаа олж чадахгүй бусад руу бухаж эхэллээ гэх байр суурьтай байгаа аж. Тиймдээ ч тэр “Нүүрсний хулгайч нь МАН дотроо байгаа даа” гэсэн байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334