УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын дээд шүүхийн нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулж, шүүгчид нэр дэвшиж байгаа албан тушаалтнуудын таницлуулгыг хийсэн. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Б.Ганболдыг "Өмнө нь шүүгчээр ажиллаж байгаагүй. "Их засаг" их сургуульд багшилж байсан" гэдгийг тодотгосон юм.
Тэгвэл түүнтэй хамт Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшиж буй Нэргүйн Батчимэг нь 2001 оноос шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд өдгөө Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа юм байна.
Харин нэр дэвшигч Мөнхөөгийн Пүрэвсүрэн нь 2003 оноос хуулийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн бөгөөд одоо Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа юм байна.
Шүүгчээр ажиллаж байгаагүй гэх тодотголтой Бадамдоогийн Ганболд нь 2000 оноос хуулийн сургуулиудад багшилж байгаа бөгөөд 2006 оноос Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байгаа ажээ.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334