Нүүрсний хулгайн асуудал олон нийтийн анхаарлыг татаж, чухам хэн, хэзээ, яаж хулгайлчхав гэдэг нь хачирхалтай үйлдэл болчхоод байна.
Уг нь нүүрсний экспортод ганц олборлогч аж ахуйн нэгж ч биш тээвэрлэгчид, мэргэжлийн хяналт, тагнуул, хил, гааль гээд Монгол Улсын төрийн байгууллагууд ч хамтран оролцдог.
Тэд хамтраад хулгай хийсэн байлаа гэхэд БНХАУ-ын хилээр хэрхэн нэвтрүүлсэн байх вэ гэдэг нь ч анхаарал татах сэдэв мөн.
Уг нь прокурорын байгууллагаас Хятадын талаас зарим мэдээ, мэдээлэл болон хүсэлт илгээсэн ч тус улсын зүгээс түүнийг нь биелүүлэх боломжгүй гэх хариулт өгчээ.
Тиймээс Ерөнхий прокурорын газраас ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хандан дэмжлэг үзүүлэхийг хүсчээ. Хэрвээ Хятадын гаалийн болон хил хамгаалах байгууллагатай мэдээлэл солилцож чадвал зарим эрүүгийн хэргийг илрүүлэх боломж нээлттэй болно гэж үзэж байгаа юм.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334