Сайдын толгой биш шатахуун л хэрэгтэй

By Сэтгүүлч Б.Төгөлдөр.
  • 285
  • 1
  • 0

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2023 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон газрын тосны хэмжээг толгойгоороо хариуцахаар боллоо.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

-Эдийн засгийн гол тулгуур эрчим хүч, зам харилцаа, хил боомтын асуудал бий. Газрын тосны үйлдвэр чинь ажилд ороход эргэлзээтэй байна. Тамсагийн ордоос түүхий эдээ татна. Тэр орд нь өөр орны мэдэлд байгаад байдаг. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хамтарч ашиглаж байгаа, тэнд асуудал бий. Дор хаяж нэг сая тонн түүхий эд нийлүүлж байгаа үйлдвэрийн хэвийн үйл ажиллаага хангагдана гэж ярьж байна. Үүнд тоймтой хариулт өгөөч ээ.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: 

-Өнөөдрийн байдлаар Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад 570 хүн газар дээрээ ажиллаж байна. Энэтхэгийн 178 хүн ажиллаж байна. Үйлдвэр маань дөрвөн багц ажил, тусдаа дамжуулах хоолой гээд таван багц ажлаас бүрдэж байгаа гэж ойлгож болно. Дамжуулах хоолойн тендерийн гэрээ гарын үсэг зурагдсан. Бүтээн байгуулалтын ажил бол 530 км газар Тосон уулын талбайгаас хийгдэх ёстой. Гэрээний нөхцөлөөр бол 32 сарын хугацаанд хийгдэх ёстой. Энэ 530 км зайд нэг сая 500 мянган тонн түүхий эд тосыг тээвэрлэх зориулалттай тендерийн нөхцөл, техникийн шаардлагын дагуу тендерийг зарласан. Тосон уул талбайгаас Алтанширээт газрын тос боловсруулах үйлдвэр рүү 530 км-т тээвэрлэгдэнэ гэж ойлгох хэрэгтэй.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Тэр 1.5 сая мянган тонн чинь хангалттай, найдвартай юм уу.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: Түүхий тосыг тээвэрлэхэд нэлээн маргаан гардаг байсан. Тээврийн хэрэгсэл бол дамжуулах хоолой юм. Тэр нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, Батлагдсан асуудал байдаг. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Тэр нэг сая 500 мянган тонн чинь хангалттай юм уу. Та толгойгоороо хариуцах юм уу. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: Хариуцна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Газрын тосны үйлдвэрийг та яг толгойгоороо хариуцах уу.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:  Хариуцаж байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: 2024 онд ашиглалтад орох ёстой. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: 2025 онд ашиглалтад орно. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: 2023, 2024 гэх юм. Одоо 2025 он боллоо, тэгээд л хойшлоод байх юм уу, тэ. Тэгээд тэр нэг сая 500 мянган тонн чинь хангалттай юм уу. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: Нэг сая 500 мянган тонн түүхий тосыг боловсруулж нэг сая 333 мянган тонн бүтээгдэхүүн гаргаж авах ёстой. Энэ бол ТЭЗҮ-ээр юм. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: ТЭЗҮ чинь нэг сая 500 мянган тонн, тэ. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: Тийм. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Одоо тэр нэг сая 500 мянган тонн чинь хүрч байгаа юм уу л гэж асуугаад байна шүү дээ. Хүрэхгүй бол яах юм бэ. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: Юу нь хүрэхгүй билээ, хэмжээ нь үү. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Түүхий тосны чинь үйлдвэрлэл, хангамж. Найдвартай юм уу л гэж асуугаад байна. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: Аан, ийм учиртай юм. Хятадын "Петрочайна Дачинтамсаг" компанитай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний хавсралт протокол дагуу бол Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах юм бол Хятад улс түүхий тосыг эхний ээлжид нийлүүлэх үүрэг хүлээсэн заалт бий. Хоёрт, 2014 онд Газрын тосны тухай хууль шинэчлэгдэн найруулагдахад бас тийм заалт орсон байдаг. Энэ дагуу явагдана. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 2 1 Буруу 1 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дараагийн мэдээ

Н.Наранбаатар наадмыг дахин “найруулна”

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Б.Батцэцэг сайд төрийн залгамжийг үгүй хийх ээ боль
Шингэрүүлсэн шатдаг хийн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ
Ерөнхийлөгч үүрэг өгөв
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина
БНСУ руу аялах визийн мэдүүлгийг ирэх сарын 1-нээс авна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Э.Сарантогос, П.Сэргэлэн нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Бөхчүүд чинь яаж орхио вэ
Хүүхдийн төлөө сэтгэл гаргаж  "Хүүхдийн өрөө" байгуулахыг уриалав
Их хурлын дарга ууртай байна уу...
Гялсбанкаар гүйлгээ хийгээд Iphone13 утасны эзэн болоорой
Гялсбанкаар гүйлгээ хийгээд Iphone13 утасны эзэн болоорой
Голомт банк "Mongol NFT" ХХК-тай хамтран ажиллана
Голомт банк "Mongol NFT" ХХК-тай хамтран ажиллана
“Сахал” Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг сунгалаа
Япончууд Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татан гаргахад тусална
Сурагчдын зуны амралт хэзээнээс эхлэх вэ
Шинээр 91 халдвар батлагджээ
Шинээр 91 халдвар батлагджээ
Тээвэрчид Ерөнхийлөгчөөс  “С зөвшөөрөл олгох хууль”-д хориг тавихыг хүсэв
Хүүгийн цагаан мөгөөрсөн хоолойд зүү тээглэсэн байжээ
Ц.Элбэгдорж VS Х.Баттулга
Иргэн Ч.Мөнбаяр өнөөдөр давж заалдана
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 108 дуудлага өгчээ
Газрын тос ашиглалтын бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчилнэ
Сэлэнгэчүүд Тужийн нарсны цогцолборт 15.000 га  талбайг ойжуулжээ
Мэргэжлийн хяналтынхаан, эрүүл ахуйн  шаардлага хангахгүй байх нь байдаг л үзэгдэл үү
Номын баяр маргааш эхэлнэ
Номын баяр маргааш эхэлнэ
Төрийн аудитын байгууллага 10 их наяд төгрөгийн алдаа, зөрчил илрүүлжээ