2022-05-13

Нийслэлийн онцлох 10 гэр бүлийг алдаршуулав

By Сэтгүүлч С.Цээл.
  • 92
  • 0
  • 1

НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран онцлох 10 гэр бүлийг алдаршуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд болов. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий нар эдгээр гэр бүлд шагнал гардууллаа.

Хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Нийслэл хотод амьдарч буй 412 мянган гэр бүлд үлгэр жишээ болсон шилдэг 10 гэр бүлдээ Нийслэлийн Засаг даргын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Улс 2003 оноос эхэлж Олон улсын гэр бүлийн өдрийг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Олон гэр бүлд үлгэр жишээ, түүчээ болж буй та бүхэн аз жаргалаар дүүрэн, сайхан амьдраарай” хэмээв.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа “Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан гэр бүлийн үнэ цэн, эцэг эхийн хамтын үүрэг, хариуцлагыг таниулах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх ухаан, хамтын амжилт, авьяас чадвараар манлайлсан гэр бүлүүдийг алдаршууллаа. Ийн гэр бүлийн хамтын амжилтыг алдаршуулж, олон нийтэд түгээснээр олон гэр бүл, тэр тусмаа шинэ, залуу гэр бүлүүд үлгэр жишээ авах, суралцах чухал ач холбогдолтой” гэдгийг онцолж байлаа.

Хүмүүнлэгийн үйлстэн гэр бүлээр шалгарсан Н.Энхбаатар “Анх онцлох гэр бүлээр шалгарсан гэдгээ сонсоод маш их баярласан. 2009 оноос эхлэн хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж, цусаа хандивлаж байна. Өнөөдрийн байдлаар 74 удаа цусаа бэлэглэж, 222 хүний амь аварчээ. Миний хань 56 удаа цусаа бэлэглэж, 168 хүний амь аварсан. Бусдын төлөө хийсэн буян хэзээ ч багадахгүй. Би Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-т диспетчер инженерээр ажилладаг, нийслэлийн Хүндэт донор” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Ногоон хөгжлийг дэмжигч гэр бүлээр шалгарсан Д.Маамуу “Манай гэр бүл 2010 оноос хойш буут сөөг, ногоо тарьж байна. Одоогоор хашаандаа 17 төрлийн 100 гаруй мод тарьж, ургуулсан. Сүүлийн 10 жилийн ажлын үр дүнг үнэлж, дэмжиж байгаад үнэхээр баяртай байна” гэлээ.  

Онцлох гэр бүлээр

Өнөр гэр бүл: Б.Бат-Очирын гэр бүл

Эерэг хандлага түгээгч гэр бүл: Б.Энхтулгын гэр бүл

Хүмүүнлэгийн үйлстэн гэр бүл: Н.Энхбаатарын гэр бүл

Оюуныг дээдлэгч гэр бүл: Н.Нямдоржийн гэр бүл

Бүтээлч гэр бүл: Ц.Мянганбуугийн гэр бүл

Ногоон хөгжлийг дэмжигч гэр бүл: Б.Эрдэнэ-Очирын гэр бүл

Авьяаслаг гэр бүл: Д.Шинэцогийн гэр бүл

Спортын түүчээ гэр бүл: Д.Бат-Эрдэнийн гэр бүл

Өв соёлыг дээдлэгч гэр бүл: Б.Өсөхбаярын гэр бүл

Онцлох Тэргүүн гэр бүл: Ө.Ганбаатарын гэр бүл тус тус шалгарсан юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дараагийн мэдээ

Б.Бат-Эрдэнэ: Тал тал тийшээ хараад суувал төр, ард түмнийг хохиролгүй болгож чадахгүй

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (1)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
  • Зочин • 4 өдөр өмнө Хариулах
    Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Шингэрүүлсэн шатдаг хийн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ
Ерөнхийлөгч үүрэг өгөв
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина
БНСУ руу аялах визийн мэдүүлгийг ирэх сарын 1-нээс авна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Э.Сарантогос, П.Сэргэлэн нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Бөхчүүд чинь яаж орхио вэ
Хүүхдийн төлөө сэтгэл гаргаж  "Хүүхдийн өрөө" байгуулахыг уриалав
Их хурлын дарга ууртай байна уу...
Гялсбанкаар гүйлгээ хийгээд Iphone13 утасны эзэн болоорой
Гялсбанкаар гүйлгээ хийгээд Iphone13 утасны эзэн болоорой
Голомт банк "Mongol NFT" ХХК-тай хамтран ажиллана
Голомт банк "Mongol NFT" ХХК-тай хамтран ажиллана
“Сахал” Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг сунгалаа
Япончууд Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татан гаргахад тусална
Сурагчдын зуны амралт хэзээнээс эхлэх вэ
Шинээр 91 халдвар батлагджээ
Шинээр 91 халдвар батлагджээ
Тээвэрчид Ерөнхийлөгчөөс  “С зөвшөөрөл олгох хууль”-д хориг тавихыг хүсэв
Хүүгийн цагаан мөгөөрсөн хоолойд зүү тээглэсэн байжээ
Ц.Элбэгдорж VS Х.Баттулга
Иргэн Ч.Мөнбаяр өнөөдөр давж заалдана
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 108 дуудлага өгчээ
Газрын тос ашиглалтын бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчилнэ
Сэлэнгэчүүд Тужийн нарсны цогцолборт 15.000 га  талбайг ойжуулжээ
Мэргэжлийн хяналтынхаан, эрүүл ахуйн  шаардлага хангахгүй байх нь байдаг л үзэгдэл үү
Номын баяр маргааш эхэлнэ
Номын баяр маргааш эхэлнэ
Төрийн аудитын байгууллага 10 их наяд төгрөгийн алдаа, зөрчил илрүүлжээ
​Д.Алтанцэцэг захирал Газрын тосны үйлдвэрийг газрын гав руу чирэх нь