Онцгой байдлын албанд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны “Задгай” /Цагаан давааны хогийн цэгийн зүүн талд/ суудлын автомашин онхолдож жолооч нь автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байна гэсэн дуудлага 05.12-ны өдрийн 12:33 цагт иржээ. Энэ дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход “Приус-11” загварын суудлын автомашин онхолдож жолооч нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны харьяат иргэн Ц /42 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсыг эсэн мэнд гаргаж ГССҮТ-д хүргэж өгсөн.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334