Монгол Улсын рок попын ертөнцөд домог болсон “Харанга” хамтлагийн “Legendary HARANGA: Greatest hits” тоглолтоо өнөөдөр, маргааш Улаанбаатар паласын концертын их танхимд зохион байгуулна. Тэдний урлагт зүтгэсний 33 жилийн ойн хүрээнд туурвисан уран бүтээлүүдээсээ шилж, бүх цаг үеийн хит 25 дууг хүргэхээр төлөвлөөд байна. Тасалбарын үнэ суудлын байрлалаас хамаарч 40, 60, 80 мянган төгрөгийн үнэтэй. Мөн үзэгч, сонсогчдодоо зориулан хамтлагийнхаа зураг бүхий футболк, малгай болон 4 цомог бүхий boxset-н худалдаа зохион байгуулах юм.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334