2022-05-13

Мөнгөнд дөрлүүлж, бурхны хөшөөнд бууж өгсөн М.Идэрбат

By Сэтгүүлч Б.Төгөлдөр.
  • 614
  • 1
  • 0

Сүхбаатар аймгийн 80 жилийн ой болох гэж байгаатай холбоотойгоор дахиад нэг бурхны хөшөөний асуудал сөхөгдлөө.

Тодруулбал, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл нь Бурхан багшийн сэрэг дүр бүтээж өгөх санал тавьсан юм байна. Үүнийг нь аймгийн Засаг дарга М.Идэрбат идэвхийлэн дэмжсэн ч байсныгаа буулгаж, шинээр бариулахаар зүтгэжээ.

Тус аймаг руу орох хэсэгт байрладаг “Дөрвөлж толгой” гэх газарт уг нь Өэлүн эхийн хөшөөт цогцолбор байсан аж. Яг аймаг руу орд хэсгийн өндөрлөг тул иргэд нь түүндээ амарч, зугаалах, уран бүтээлчид ч уулзалт, ярилцлагаа хийх зэргээр 15 жил ашиглаж иржээ.

Тэгсэн эрхэм Засаг дарга М.Идэрбат нь “Өэлүн эх хөшөөт цогцолбор нь хуучирч муудчихсан оронд нь нутгийн зөвлөлийнхөн гоё хөшөө босгож өгөх нь” гээд “Дөрвөлж толгой”-г зааж өгөөд дотор нь байсан бүхнийг нүүлгэж, нурааж эхэлсэн байгаа юм.

Уг нь Өэлүн эх хөшөөт цогцолбор хүрээлэнгийн загварыг 2006 онд зураач Ё.Бадарч гаргаж хөшөөг нутгийн уран бүтээлч Ц.Энхтайван бүтээсэн бөгөөд түүнд О.Дашбалбар, Д.Нямсүрэн нарын шүлгээс сийлсэн, эв эеийн билэгдэл болсон бүтээл байсан аж.

Гэтэл шарыг харж шарвана, улааныг харж урвана гэгч болж, уран бүтээлчийн оюуны өмчийг хэл үггүй зөөж, суурийг нь трактороор түрчихсэн байгаа юм. Арга ядсан Ё.Бадарч зураач Урчуудын эвлэлд хандсан тухайгаа хэлж байна.

Харин Бурхны хөшөөний өмнө сөхөрсөн М.Идэрбат дарга “Манайх Өэлүн эхийн хүрээлэнг засварлах 500-600 сая төгрөг байхгүй. Тийм болохоор нутгийн зөвлөлийн Бурхны сэрэг дүр бүхий хөшөө барих саналыг хүлээж авсан. Биднээс мөнгө гаргахгүй. Өөрсдөө бүтээн байгуулалтын бүх зардлаа гаргана” гэсэн хэмээн хэнэг ч үгүй хариулж байна билээ.

Та ядаж өөр газар өгч болсонгүй юу гэхэд “Угаасаа аймаг руу орж ирэхэд хамгийн өндөрлөг аятайхан газар нь “Дөрөлж толгой”. Тэгээд ч өмнөх хөшөөг нь зөөгөөд өөр газар дахиад уран бүтээлчдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн барина” гэв.

Хачирхалтай биш гэж үү. Байгаа хөшөөт цогцолбороо засч сайжруулахын оронд нутгийн зөвлөлөөс үнэгүй юм өгөх нь гээд буулгаж, нураагаад, дахиад өөр газар шинээр байгуулна гэж ярьж байна.

Энэ нь өөрөө ёстой ил цагаандаа хөрөнгө босгож, мөнгө угаах гэсэн шунал гэж харагдаж байгааг нутгийн иргэд ч хэлж байгаа юм. Түүгээр ч зогсохгүй нутгийн зөвлөл тухайн Бурхны сэрэг дүрийг бүтээхдээ тодорхой хувийг санхүүжүүлж, сумдаас үлдэгдэл хөрөнгө буюу 100, 100 сая төгрөг нэхсэн гэх мэдээлэл ч бий. Тийм байтал Засаг дарга М.Идэрбат төсвөөс л мөнгө гаргаагүй бол хамаагүй гэсэн шиг харалган шийдвэр гаргачхаад, түүнийгээ зөвтгөж онгирсоор байх уу.

Хүсвэл иргэд өөрсдийн хөрөнгөөр нэгдээд ч болов Өэлүн эх цогцолбороо засч, сэлбэж болох байсан тухай ч ярьж байгаа юм. Түүгээр ч зогсохгүй М.Идэрбатыг өөрийн нүглээ бурхны хөшөөгөөр цайруулах гээгүй л бол хэмээн халаглах хүн ч олширчээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 4 Буруу 1 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дараагийн мэдээ

МИК-ийн ТУЗ-д “үүрлэсэн” төрийнхнөөс болж зээлийн хүү буурдаггүй   

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Б.Батцэцэг сайд төрийн залгамжийг үгүй хийх ээ боль
Шингэрүүлсэн шатдаг хийн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ
Ерөнхийлөгч үүрэг өгөв
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина
БНСУ руу аялах визийн мэдүүлгийг ирэх сарын 1-нээс авна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Э.Сарантогос, П.Сэргэлэн нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Бөхчүүд чинь яаж орхио вэ
Хүүхдийн төлөө сэтгэл гаргаж  "Хүүхдийн өрөө" байгуулахыг уриалав
Их хурлын дарга ууртай байна уу...
Гялсбанкаар гүйлгээ хийгээд Iphone13 утасны эзэн болоорой
Гялсбанкаар гүйлгээ хийгээд Iphone13 утасны эзэн болоорой
Голомт банк "Mongol NFT" ХХК-тай хамтран ажиллана
Голомт банк "Mongol NFT" ХХК-тай хамтран ажиллана
“Сахал” Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг сунгалаа
Япончууд Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татан гаргахад тусална
Сурагчдын зуны амралт хэзээнээс эхлэх вэ
Шинээр 91 халдвар батлагджээ
Шинээр 91 халдвар батлагджээ
Тээвэрчид Ерөнхийлөгчөөс  “С зөвшөөрөл олгох хууль”-д хориг тавихыг хүсэв
Хүүгийн цагаан мөгөөрсөн хоолойд зүү тээглэсэн байжээ
Ц.Элбэгдорж VS Х.Баттулга
Иргэн Ч.Мөнбаяр өнөөдөр давж заалдана
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 108 дуудлага өгчээ
Газрын тос ашиглалтын бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчилнэ
Сэлэнгэчүүд Тужийн нарсны цогцолборт 15.000 га  талбайг ойжуулжээ
Мэргэжлийн хяналтынхаан, эрүүл ахуйн  шаардлага хангахгүй байх нь байдаг л үзэгдэл үү
Номын баяр маргааш эхэлнэ
Номын баяр маргааш эхэлнэ
Төрийн аудитын байгууллага 10 их наяд төгрөгийн алдаа, зөрчил илрүүлжээ