2022-05-12

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн бүсийн захирлыг хүлээн авч уулзав

By Сэтгүүлч С.Цээл.
  • 80
  • 0
  • 0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал, хатагтай Дэбора Коминиг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ, түүний дотор НҮБ-ын Хүүхдийн сан дорвитой хувь нэмэр оруулж ирснийг Ерөнхийлөгч тэмдэглэв.

Ковид-19 цар тахлын үед эм, вакцин, хүүхдийн бичил тэжээл, хүчилтөрөгчийн хангамж хэрэгсэл нийлүүлж, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэхэд тусламж, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.

Хүүхдийн төлөө хэрэгжүүлж байгаа Монгол Улсын бодлого, үйл ажиллагаа бүс нутагтаа үлгэр жишээ болж байдгийг НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал, хатагтай Дэбора Комини тэмдэглэв.

Цар тахлын хүнд үеийг амжилттай даван туулж, иргэдээ богино хугацаанд дархлаажуулалтад хамруулан, нийгмийн хамгааллын уян хатан бодлого хэрэгжүүлж, тэр дундаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хэмжээг нэмсэн нь жишиг болсныг онцлов.

Уулзалтын үеэр НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж ХӨСҮТ-ийн дэргэд Вакцин, био бэлдмэлийн төв агуулах барьж, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж суурилуулсан болон цаашид Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь аймагт CHIP багцыг үргэлжлүүлэх, “Гига” төслийн хүрээнд малчдын хүүхдүүдийг цахим нэвтрэлтэд хамруулах, цахим сургалтын чанарыг сайжруулах талаар ярилцав.

Мөн эрүүл мэндийн өгөгдлийг цахимжуулах, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын ариун цэвэр, усан хангамжийн байгууламжийг  сайжруулах, хүүхдийн өвчлөлийн эрт илрүүлэг, өсвөр насныхны хоол тэжээлийг сайжруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

Эх сурвалж: PRESIDENT.MN

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дараагийн мэдээ

 Хуульч Б.Ариунболд: Дээд шүүх хамгийн сүүлд С.Эрдэнийг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Шингэрүүлсэн шатдаг хийн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ
Ерөнхийлөгч үүрэг өгөв
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина
БНСУ руу аялах визийн мэдүүлгийг ирэх сарын 1-нээс авна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Э.Сарантогос, П.Сэргэлэн нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Бөхчүүд чинь яаж орхио вэ
Хүүхдийн төлөө сэтгэл гаргаж  "Хүүхдийн өрөө" байгуулахыг уриалав
Их хурлын дарга ууртай байна уу...
Гялсбанкаар гүйлгээ хийгээд Iphone13 утасны эзэн болоорой
Гялсбанкаар гүйлгээ хийгээд Iphone13 утасны эзэн болоорой
Голомт банк "Mongol NFT" ХХК-тай хамтран ажиллана
Голомт банк "Mongol NFT" ХХК-тай хамтран ажиллана
“Сахал” Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг сунгалаа
Япончууд Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татан гаргахад тусална
Сурагчдын зуны амралт хэзээнээс эхлэх вэ
Шинээр 91 халдвар батлагджээ
Шинээр 91 халдвар батлагджээ
Тээвэрчид Ерөнхийлөгчөөс  “С зөвшөөрөл олгох хууль”-д хориг тавихыг хүсэв
Хүүгийн цагаан мөгөөрсөн хоолойд зүү тээглэсэн байжээ
Ц.Элбэгдорж VS Х.Баттулга
Иргэн Ч.Мөнбаяр өнөөдөр давж заалдана
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 108 дуудлага өгчээ
Газрын тос ашиглалтын бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчилнэ
Сэлэнгэчүүд Тужийн нарсны цогцолборт 15.000 га  талбайг ойжуулжээ
Мэргэжлийн хяналтынхаан, эрүүл ахуйн  шаардлага хангахгүй байх нь байдаг л үзэгдэл үү
Номын баяр маргааш эхэлнэ
Номын баяр маргааш эхэлнэ
Төрийн аудитын байгууллага 10 их наяд төгрөгийн алдаа, зөрчил илрүүлжээ
​Д.Алтанцэцэг захирал Газрын тосны үйлдвэрийг газрын гав руу чирэх нь