Монгол Улсаас анх удаа Ө.Батцэцэг Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбооны Элит зэрэглэлтэй болсон эмэгтэй шүүгч болсон. Тэр өчигдөр өөрийн замналын анхны олон улсын тоглолт дээрээ ажилласан байна.
Ө.Батцэцэг тавдугаар сарын 11-21 хооронд Вьетнам улсад зохиогдох Зүүн Өмнөд Азийн эмэгтэйчүүдийн АШТ-нд томилогдсон юм.
Түүний ажилласан анхны олон улсын тоглолт өнөөдөр 19:00 цагаас болсон талбайн эзэн Вьетнам болон Филиппин улсуудын шигшээ багуудын тоглолт байв. Тус тоглолтыг Австрали, Тайвань, Бутан улсын шүүгчидтэй хамт баг болон дэнсэллээ.
Тухайн тэмцээнийг шүүхээр томилогдсон шүүгчдээс хамгийн залуу шүүгч болсон Ө.Батцэцэг 21-ний өдөр тэмцээн дуустал тоглолтууд дээр шүүгчээр ажиллах байх юм.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334