Хосоороо мод тарж болзъё” гэх энэ 4 үгнээс яагаад ч юм сайн сайхан, гэрэл гэгээ цацарч байгаа мэт мэдрэмж төрлөө. Тийм дээ ч “Ямар хөөрхөн юм бэ” гэх үгсийг өөрийн мэдэлгүй л унагасан байв.
Ер нь хэн ч хэнтэй хослоод мод тарьж болно шүү дээ. Дурлал хайртайгаа учирсан хосууд, эмээ өвөө, ээж, аавууд, эхнэр нөхөр, сургуулийн сурагч, цэцэрлэгийн бяцхан нөхдүүд гээд бүгд хос болоод мод тарьж болно.
Биднийг жаахан байхад “Хоёр сайн найз алс хол эрдэм сурахаар явахдаа хоёр мод суулгаад явцгаажээ. Тэд “Хоёулаа эх нутагтаа ирсэн үедээ тарьсан модныхоо дэргэд ирж ирж байя. Мод сайхан ургасан байвал сайн сайхан яваа юм байна гэж бодъё. Хэрэв муу ургасан байвал тааруухан яваа юм байна гэж ойлгоод усалж тордож, арчилж хамгаалж бие биенээ сэтгэлээрээ дэмжиж, дэм өгцгөөе гэж яриад явжээ...” гэдэг үлгэрийг буурлууд маань сургаал болгон ярьж өгдөг байлаа.
Тэгвэл балчир бага ахуйдаа сонссон тэр үлгэр өдгөө ийнхүү биеллээ олж байна.
Улсын маань Ерөнхийлөгчийн НҮБ-ын ассамблейн чуулганы индэр дээрээс хэлсэн 2030 он гэхэд тэрбум мод тарина” хэмээн тунхагласан нь “”Тэрбум мод үндэсний хөдөлгөөн болж хүрээгээ улам тэлж байгаа. Тэгвэл өдгөө ийнхүү “Хосоороо мод тарьж болзъё” уриагаар үргэлжилж байна.
...Удахгүй манай ангийнхан уулзана. ЧД-ийн 72 дугаар сургуулийг төгссөн бидний 40 жилийн ой тохиож буй нь тэр. Хүүхэд ахуй тэр л үеийнхээ, зангаар инээд хөөр болж, сэтгэл дүүрэн уулзах тэр л мөчид бид ч гэсэн “Хосоороо мод тарья” гэж ярилцсан... Тэгээд тэндээсээ болзоогоо хийгээд, модоо эргэж тойрч арчилж хамгаална. Хэн ч хэнтэй ч хослохыг таашгүй...
Уулзалт хурдан болоосой...
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334