Юуны өмнө “Шадар сайдад БРАВО” гээд хэлчихье.
Яагаад БРАВО гэж үү...? Яагаад гэвэл тэр ард түмнийхээ төлөө ажиллаж байгаа учраас тийнхүү магтаж, бас дүгнэж, урам өгч буй хэрэг.
Шадар сайд С.Амарсайхан орон сууцны ипотекийн 8 хувь болон 6 хувийн зээлийг бууруулж болно гэж үзсэн. Тэрбээр яг одоо бууруулж болно гээгүй ч судалгаа хийж байгаа. Тиймээс үр дүнд хүрнэ гэж олон мянган иргэдийн зүгээс хүлээж, харж байгаа.
Тэрбээр “Одоо мөрдөгдөж байгаа ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 20 хувь болгож болно. Ингэснээр залуу гэр бүлүүдэд маш их дэмжлэг үзүүлнэ. Цаашлаад орон сууцны ипотекийн зээлийн хүүг бууруулснаар дунд орлоготой өрхийг орон сууцжуулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг тэлэх, агаар, хөрсний бохирдлыг бууруулах олон талын ач холбогдолтой” гэдгийг ч онцолсон юм.
Нөгөөтэйгүүр ипотекийн зээлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн илүү боловсронгуй болгох асуудал нэгэнт тулгараад байгааг ч тэр бас чухалчилсан.
Энд бүгдээрээ бяцхаан тоо бодъё л доо. Засгийн газар 2013 оноос Монгол банкаар дамжуулан орон сууцны ипотекийн зээлийг өнгөрсөн 9 жилийн хугацаанд хэрэгжүүлж нийт 6 орчим их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн байдаг.
Тэгвэл Монголын Ипотекийн Корпорац /МИК/ нь орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн эргэн төлөлтөөс сар бүр хувь авч, зөвхөн 2014-2018 онд 282 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон байдаг.
Эндээс харахад хэрвээ МИК-д татаас өгдөггүй бол иргэд 20 орчим жил буюу ийм урт хугацаагаар орон сууцны зээл төлөхгүй, банкны мөнгө тэр хэмжээгээр түгжигдэхгүй гэж харагдаж байгаа юм. МИК-тай холбоотой асуудлыг тэрбээр анх хөндөж тавьсан бөгөөд БОЛОМЖТО” гэдгийг ч хэлж ядарсан ардынхаа нүдийг нээсэн гэхэд болно.
Тэгээд ч мөнгө хэрэггүй, мөнгөнд дургүй хүн байдаг юм уу...
Товчхондоо бол 2013-2020 онд ипотекийн 8 хувийн зээлд хамрагдсан 63 мянга орчим иргэний зээлийн хүүг бууруулж чадвал тэднийг ялаас мулталлаа л гэсэн үг. Яагаад гэвэл зээлийн хүүнд ард иргэд яллуулчраад байна шүү дээ.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
Өөрсдөө зээлийг бага хүүтэй авэа ард түмнээ банзны зээлийн хүүгээр дарамилана болих хэрэгэтэй тэгш эхртэй бмаар шд уг нь арай хэтэрхийй
avto kambinatad jolooch baisan hovdiin hon adgiin hulgaichuud