2022-05-13

Ерөнхий сайд аа, 114 даргатай ЭМДЕГ-ыг татан буулгая

By Сэтгүүлч Х.Маргад.
  • 9334
  • 1
  • 0

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Төрийн хэмнэлтийн тухай хууль”-ийн дагуу дэд дарга, орлогч, зөвлөхүүдийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гарсан. Хэдийгээр энэхүү шийдвэр гарсан ч зарим агентлагт Төрийн хэмнэлтийн тухай хууль үйлчлэх нь бүү хэл данхайсан бүтэцтэйгээр ажилласаар байх бололтой.

Эдгээрийн нэг нь ЭМДЕГ. Тус газар 298 ажилтантай хэрнээ үүний 114 нь удирдах албан тушаал хашиж буй нь нийгэмд асуудал дагуулав. Тиймээс тус газрыг татан буулгая гэх асуудал ч яригдаад эхэллээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “ЭМДЕГ гэх энэ том байгууллага цаашдаа байх ёстой юу гэж харж байна.Тус газарт төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжихгүй байна. ЭМДЕГ-т өнөөдөр 298 ажилтантай. Үүний удирдах ажилтан гэхэд 114 хүн. Гүйцэтгэх ажилтан нь 184 хүн. Өөрөөр хэлбэл, 3 хүний нэг нь хоёр хүнийг удирдаад явж байна. Энд нөгөө төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж байна уу. Та бүхэн 1.2 их наяд төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулсан байна. Үүний 3.5 сая монголчуудад хуваахад нэг иргэнд жилд дунджаар 400 мянган төгрөг оногдохоор байна” хэмээн шүүмжилсэн.

Товчхондоо өнгөрсөн сараас эхлэж яригдсан Төрийн хэмнэлтийн тухай хууль ЭМДЕГ-т хэрэгжихгүй байна гэдгийг УИХ-ын гишүүд тоо баримттайгаар шүүмжилж байна. Улсаараа хэмнэлтийн горимд шилжиж төсвөө танаж буй энэ цаг үед данхайсан том бүтэцтэй дээрх газар цаашид яг энэ бүтцээрээ явбал бид мянгантаа Төрийн хэмнэлтийн тухай хууль ярьж агентлагийн дэд дарга, орлогч, зөвлөхүүдийг ажлаас нь чөлөөлөөд ч хууль байгаа онож хэрэгжихгүй байна гэдгийг олон нийт шүүмжилж байна.

Төрийн хэмнэлтийн тухай хууль нь төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаандаа заавал дагаж мөрдөх хязгаарлалтуудыг хуульчлан тогтоож өгсөн ба тус хуульд төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлыг танах чиглэлээр нийт 39.1 тэрбум төгрөгийн хэмнэлтийг гаргахаар төлөвлөсөн.

Гэтэл Төрийн хэмнэлтийн тухай хуулиас гадуур данхайсан том бүтэцтэй буюу 114 хүн удирдах албан тушаал хашиж буй ЭМДЕГ-т хууль үйлчлэхгүй байгаа нь хачирхалтай. Эцэст нь төсөв мөнгө хязгаартай учраас данхайсан том бүтэцтэй буюу 114 даргатай ЭМДЕГ-ыг татан буулгахгүй бол даргын хэнээ туссан нөхдүүд татвар төлөгч таны, миний мөнгөөр туйлж төрийн хэмнэлтийн тухай хуулийг уландаа гишгэлж буйг Ерөнхий сайд анхааралдаа авах хэрэгтэй биз ээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 4 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дараагийн мэдээ

Зээлийн хүү ард түмнийг яллаж байна

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Сургуулийн хашаанд автомашинууд шатжээ
Азийн аваргын эрхийн төлөөх тоглолт Монголд болно
Азийн аваргын эрхийн төлөөх тоглолт Монголд болно
Монголбанк барьцааны зоорийн асуудалд хөндлөнгөөс оролцоогүй
Монголбанк барьцааны зоорийн асуудалд хөндлөнгөөс оролцоогүй
ОХУ-ын лигт Т.Тулга, М.Лхагвагэрэл нар финалд шалгарчээ
ОХУ-ын лигт Т.Тулга, М.Лхагвагэрэл нар финалд шалгарчээ
Согтууруулах ундаатай холбоотой хуулийн төслийг хэлэлцэнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох үүрэг өгөв
Тэрбум мод хүрээгээ тэлсээр...
​Д.Алтанцэцэг захирал Газрын тосны үйлдвэрийг газрын гав руу чирэх нь
Шадар сайд аа, мянганы луйврыг илчлээд бай...
Талхыг минь битгий булаагаач дээ...
Дээд шүүх Ц.Элбэгдоржийн “хүслийг” гүйцээх үү?   
Б.Батцэцэг сайд төрийн залгамжийг үгүй хийх ээ боль
Шингэрүүлсэн шатдаг хийн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ
Ерөнхийлөгч үүрэг өгөв
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина
БНСУ руу аялах визийн мэдүүлгийг ирэх сарын 1-нээс авна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Э.Сарантогос, П.Сэргэлэн нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Бөхчүүд чинь яаж орхио вэ
Хүүхдийн төлөө сэтгэл гаргаж  "Хүүхдийн өрөө" байгуулахыг уриалав
Их хурлын дарга ууртай байна уу...
Гялсбанкаар гүйлгээ хийгээд Iphone13 утасны эзэн болоорой
Гялсбанкаар гүйлгээ хийгээд Iphone13 утасны эзэн болоорой
Голомт банк "Mongol NFT" ХХК-тай хамтран ажиллана
Голомт банк "Mongol NFT" ХХК-тай хамтран ажиллана
“Сахал” Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг сунгалаа
Япончууд Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татан гаргахад тусална