Монголчууд өнөөдөр малын удмын сан, үүлдэр, угсаа, тийм ийм хээлтүүлэг гэж чухалчлан ярих хэрнээ ХҮН СУДЛАЛ”-аа орхигдуулсан нь туйлын үнэн, бас туйлын ЭМГЭНЭЛ юм. Ийм учраас өнөөдөр Монгол Улсын хэмжээнд цус ойртолт асуудал дагуулж, удам судар нь цэвэр аймаг сум бараг алга гэж ярьж, онцолж, халаглаж байна.
Дэлхийн улс орнууд “Хүн судлал”-аа чухалчилж хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих тал дээр төрийн зүгээс тодорхой бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж ажилладаг. Харин манайд энэ асуудлыг үнэндээ орхигдуулсан гэж хэлж болно.
Товчхондоо бол 2015 онд шинжлэх ухааны байгууллагуудад бүтцийн өөрчлөлт хийхдээ “ХҮН СУДЛАЛЫН ТӨВ” гэх бүхэл бүтэн байгууллагыг Нийгмийн эрүүл мэндийн газартай нэгтгэсэн нэрээр бараг л үгүй хийчихсэн. Үүнээс улбаалж монгол хүний удмын сангийн аюулгүй байдал, нөхөн үржихүйг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих бодлого алдагдсан гэсэн үг.
Энэ тухай УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нэгэнтээ халагласан нь ч бий.
“Улсынхаа, хүн ардынхаа төлөө ажиллана” гэж амладаг улстөрчдийг бүтэн 6 жилийн турш энэ асуудлаа орхигдуулж, өнөөдрийн өөхийг чухалчилж, сонгуулиас сонгуулийн марафонд хамаг хүч чадал, анхаарлаа тавьж өрсөлдсөн энэ хугацаанд монголчуудын цус ойртолт нэг хэсэгтээ цэвэршхээргүй асуудалтай болсон байж ч мэднэ.
Тэгвэл дэлхийн зарим улс оронд гадаад хүмүүстэй гэр бүл болохыг илүүд үзэх нь ч бий. Тэр тусмаа “Монгол эмэгтэйтэй гэрлүүл” гэж хуульчлаагүй ч бодлого маягаар баримталж байдаг улс орнууд ч цөөнгүй бий. Учир нь монгол охид бүсгүйчүүд хамгийн эрүүл байдаг гэж одоо ч үнэлж дүгнэдэг юм билээ.
Гадаадын улс орнууд Монголыг ингэж үнэлж байхад бид “ХҮН СУДЛАЛЫН ТӨВ”-гүйгээр хөгжинө, дэвжинэ гэж бодохын ч хэрэггүй юм. Өнөөдөр цус ойртолтгүй аймаг сум гэж алга гэж байгаа бол хэдэн жилийн дараа “Зомби”-той төстэй нөхдүүд Төрийн ордныг гороолж байж ч мэдэх л юм.
Тэгээд ч дэлхийн талыг эзэлж явсан гэх Чингисийн Монголын цус нь үнэхээр ойртчихсон бол ёстой дэлхийн шившиг юм даа.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334