Намынх нь хэсэг нөхөд бүлгийн даргын асуудлыг шийдэж өгөөгүй гэж УИХ-ын даргыг Үндсэн хуулийн Цэцэд өгч байхтай зэрэгцэн Д.Ганбат гишүүн “УИХ-ын даргад АН, АН-ын бүлэг ямар ч хамаагүй. Шинэ гишүүд маань сандал суудал, дарга цэрэг яриад яваад уучлалт хүсье. АН хуралдаад “Манайх цөөнх байгаа дээрээ авлигатай холбогдсон, хүний гар хөл болсон хүмүүсээ шалгуулъя” гэсэн.
Намын тамгыг би авна , би дарга болно гээд авчяхаж болохгүй биз дээ. Би бүлгээ удирдаад хуралдаж байгаа. Бүлгийн гишүүд хуралдаа суух үүрэгтэй. Суухгүй бол цалингаасаа хасуулж, арга хэмжээ авахуулж таарна. Манай намын гурван гишүүн намаасаа хасагдчихсан байгаа. Хасагдсан гурван гишүүнийг намдаа аль болох буцааж авах гээд хөөцөлдөөд байна" гэжээ.
УИХ дахь АН-ынх нь нөхөд тоохгүй ч байгаа юм шиг ийм үед тэрбээр уг нь “Май тамгаа ав” гээд өгчихмөөр, залхаж байгаа хэрнээ өгөхгшүй байгаа нь ямар нэгэн гогцоо байна гэж харагдаад бабйгааг нуух юун. Ямар сайндаа л аргаа барсан аятай “Цалингаас нь хасна” гэж байх вэ дээ.
Ингэлээ гээд намынх нь гишүүд айх уу гэдэг нь сонин л юм.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334