Иргэдийн гомдлын дагуу ломбардуудад шалгалт хийжээ. Шалгалтаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдаж буй эсэхийг тогтоожээ.
Шалгалтад нийт 16 ломбард хамрагдсанаас 2 аж ахуйн нэгж буюу 12.5 хувь нь хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байсан байна. Харин 14 нь буюу 87.5 хувь нь зөрчилтэй, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй байжээ.
Иймд хууль зөрчигдөд албан шаардлага өгсөн бөгөөд бичигт дурдсан хугацааны дараа дахин шалгах ажээ.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334