Засгийн газрын хуралдаанаар олон нийтийн бухимдлыг дарахын тулд агаарын бохирдлыг бууруулсангүй гэж чиглэлийн яамны удирдлагуудыг чөлөөлсөн.
Тэгвэл энэ удаа эрхэм Ерөнхий сайд Зам Тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг чөлөөлөх биз ээ. Түүнийг ганц Дарханы замаар ингэж өөнтөглөж, өөлөөд байгаа юм биш. Хил хоорондын ачаа тээвэр, нүүрсний экспортын тээвэр, хариуцсан салбар болох Авто Тээврийн Үндэсний төвийнхөн нь байсхийгээд л авлига авч байгаад үйлдэл дээрээ баригддаг, ачааны вагон осолдсон, иргэний агаарын тээвэр нь эзэнгүйдсэн, Улаанбаатар төмөр замын даргын томилгоо гэхчлэн Л.Халтар сайдыг “халтайлгасан” олон асуудал бий.
Товчхондоо Зам тээврийн хөгжлийн сайд бус СААД болсон гэдэг нь дээрэхээс харагдах биз.
Мань сайдын хариуцсан салбараас болж эгэл монголчуудын амьдрал ч улам бүр дордсоор байна. Тодруулбал, боомт хоорондын ачаа тээвэр аль зунаас эхлэн саатаж, хариуцсан сайдын хувьд асуудлаа зохицуулж чадаагүй нь барааны үнийг хөөрөгдөх гол шалтгаан болсон. Засгийн газар арга ядахдаа Шадар сайдыг хүртэл Замын-Үүдэд ажиллаж ачаа, тээшийн асуудлыг “зохицуулах”-ыг үүрэгдээд байгаа.
Дарханы замын ажлаас болж дэндүү олон амь үгүй болж, хэтэрхий олон хүн эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсныг хэнбугай ч хэлээд өгнө. Ажлыг нь яаравчлуулах ёстой атал харин ч бүр хойшлуулж, 2023 онд ашиглалтад оруул гэж байгааг тань хэрхэн ойлгох болж байна. Л.Халтар сайдын хэлсэнчлэн “Дарханы замын ажлыг эхлүүлсэн нь чухал.” гээд харсаар суух уу.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
Ooriinh ni Mongoliig vgvivvleh tolowlogoog gants bieluulj bgaa albataa yu gj solihowdee. Neg hoshnogonii vsnvvd shvv dee.
Нөгөө л танил Пи Ар. Энэ нэг балай юм ярьж хийж явдагаа одоо болиоч ээ . Нэг яамны сайд байтугай хил нийлсэн орнуудын эрх баригч нар ч БНХАУ-ын барьж байгаа бодлогыг сөрж чадахгүй нь олон нийтэд ил болсоон хө. Худлаа попрохоо болио хө. Ажилаа хийж байгаа хүнийг тайван байлга