УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн бие төлөөлөгч нар завханчуудын гарыг цайлгахаар тойрогт нь очжээ. Угаас УИХ-ын намар болоод хаврын чуулганы завсарлагааны үеэр гишүүд хийсэн ажил болон хуулийн сурталчилгаа хийнэ хэмээн тойрогтоо очдог.
Гэвч энэ удаа нийслэлд Богд Зонховын хөшөө барина гэж сүрийг үзүүлээд тун завгүй суугаа Ц.Цэрэнпунцаг гишүүний хувьд тойргийн сонгогчдоо тайвшруулахаар төлөөлөгчдөө илгээжээ.
Сар шинийн баярыг угтан ахмадуудад гарын бэлэг болгон хэвийн боов тараах “ажиллагаа” явуулж буй түүнийг зарим иргэд нь өөрийн биеэр ирэхийг “урьж” ХЭВИЙН БООВ БИШ ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАНГАА ТАВИНА УУ” гэжээ.
Шашны байгууллагын тэргүүн бус завханчуудын төлөөлөл болж төрд заларсан түүнийг үндсэн ажлаа хийж, нутгийнхаа хөгжил, иргэдийнхээ нийгмийн асуудалд анхаарахыг санааулж "Гишүүн ээ, ул боовоор хуурна гэвэл ёстой "NO" шүү гэх үгийг ч дайж байгаа сурагтай.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
Нарантуяа чинь энэ балайгын дэргэд хүн байхгүй юу? алдана алдана гэхэд алд дэлэм алдана гэж энэдээ
Нарантуяагаа сонгохгүй их мөнгөтэй хүн юу хийхэвдээ