Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавирусын халдварын 1673 тохиолдол батлагдаж, нэг хүн нас баржээ.
Үүнээс:
- Улаанбаатар хотод 1083
- Хөдөө орон нутагт 590 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн Өвөрхангай аймагт хамгийн олон буюу 112, Орхон аймагт 81 тохиолдол бүртгэгдсэн байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 7541 хүний
- 2235 хүний биеийн байдал хөнгөн
- 4488 нь хүндэвтэр
- 773 нь хүнд
- 52 хүний бие маш хүнд байгаа аж. Мөн хөнгөн хэлбэрээр өвдөж Өрхийн эмчийн хяналтад, гэрээр эмчилгээтэй 33 670 хүн байгаа юм байна.