Өдгөө 13 дахь жилдээ зохион байгуулагдах "Мөнгөн мод" оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах ёслолын үйл ажиллагаа 2022 оны 1 дүгээр сарын 23-нд буюу ирэх Ням гарагт болно.
Гурван сая төгрөгийн шагналтай энэ шагналыг шилдэг 12 уран бүтээлчид олгох бөгөөд нэр дэвшигчдийн материалыг 1 дүгээр сарын 3-18-ны өдрийг хүртэл хүлээн авах юм.
Энэ удаагийн “Мөнгөн мод”-ны эзнээр хэн тодрохыг урлагт дуртай, тэднийгээ ямагт халуун алга ташилт урмын сайхан үгээр мялааж байдаг ард олон хүлээж байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334