2022-01-14

74 төрлийн үйл ажиллагаа эрхлэхэд иргэдээс ямар ч бичиг баримт шаардахгүй

  • 55
  • 0
  • 0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2021 оны “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах талаар  авах зарим арга хэмжээний тухай” А/987 дугаар захирамж 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэхүү захирамжаар иргэд, аж ахуйн нэгж нийслэл Улаанбаатар хотод нэр бүхий 74 төрлийн үйл ажиллагааг эрхлэхдээ ямар нэгэн зөвшөөрөл, батламж, зөвшөөрлийн шинжтэй баримт бичиг бүрдүүлэхгүй байхаар зохицуулсан.  Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ болон “Ковид-19” цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш иргэдэд тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Сүүлийн өдрүүдэд тус төвд хандсан иргэдийн дуудлагын 27.5 хувийг 74 нэр төрлийн үйл ажиллагаатай холбоотой лавлагаа, мэдээлэл эзэлж байна.

Тиймээс энэ удаад нийслэлд худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр 74 нэр төрлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой мэдээллийг онцлон хүргэж байна. Иргэн, хуулийн этгээд www.ulaanbaatar.mn цахим хуудасны үйлчилгээ эрхлэх бүртгэлд бүртгүүлсний үндсэн дээр үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх боломжийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн бүрдүүлсэн. Нэгдүгээр сарын 11-ний байдлаар үйлчилгээний хүсэлт бүртгэх цахим системд нийт 200 гаруй үйлчилгээний хүсэлт бүртгүүлсэн байна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлж буй түгээмэл асуултын хариултыг хүргэе.  

-Иргэн, аж ахуйн нэгж байгууллага хэрхэн системд бүртгүүлэх вэ?

-Иргэн, аж ахуйн нэгж байгууллага www.ulaanbaatar.mn цахим хуудасны “ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ БҮРТГЭЛ” гэсэн хэсэгт хандан Дан системээр дамжуулан иргэн, аж ахуйн мэдээллийг баталгаажуулж нэвтэрнэ. Эхний алхам буюу тавигдах стандарт, шаардлага, иргэн, аж ахуйн нэгжийн хүлээх үүрэгтэй танилцан зөвшөөрсний дараа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын регистрийн дугаарыг оруулж хувийн мэдээллийг Хур системээс татна. Үүний дараагаар үйлчилгээний байршлын мэдээлэл болон бүрдүүлэх баримт бичгээс өмнө нь тухайн баримт бичгийг авч байсан эсэх мэдээллийг оруулснаар таны  хүсэлтийн мэдээллийг бүртгэж QR код бүхий бүртгэлийн хуудас гарч ирж, үйл ажиллагааг шууд эхлүүлэх боломжтой болно.

-74 нэр төрлийн үйлчилгээ эрхлэх хүсэлтийг бүртгүүлэхэд ямар нэгэн бичиг баримт шаардах уу?

-Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг бүртгүүлэхэд ямар нэгэн бичиг баримт шаардахгүй. Өмнө нь дээрх үйлчилгээг авахад 7-12 нэр төрлийн бичиг баримт /төрийн байгууллагаас гарах 7-8, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өөрт байгаа 3-4/-ыг иргэн, аж ахуйн нэгжээс шаардаж байсан бол өнөөдрийн байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ямар нэгэн бичиг баримт шаардахгүй болсон.

Харин үйл ажиллагаа эрхлэх байраа түрээсээр ажиллуулах бол түрээсийн гэрээ болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг хавсаргаж оруулах юм.  Төрийн байгууллагаас гарах бичиг баримтыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын оролцоогүйгээр төрийн байгууллагууд хооронд мэдээлэл солилцох, дэмжин туслах, арга зүйн зөвлөгөө өгөх, хамтарч ажиллах зарчмаар ажиллана.

-Гадаадын иргэд үйл ажиллагаа эрхлэх бүртгэлийг хэрхэн хийлгэх вэ?

-Гадаад иргэдийн хувьд ХУР системээс мэдээлэл татах боломжгүй тул Монгол Улсын иргэнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуулийн этгээдэд бүртгүүлж, үйл ажиллагаа эрхлэх бүртгэлээ хийлгэнэ.

-Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд хаана очиж хандах вэ?

-Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 утсаар бүртгэл хийх заавар зөвлөгөөг авах, мөн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн оператор ажилтанд хандан үйлчилгээ эрхлэх бүртгэлээ хийлгэх боломжтой.

-Урьд нь авсан үйл ажиллагааны зөвшөөрөл, батламжийн хугацаа дууссан бол сунгуулах уу?

-Өмнө нь үйл ажиллагаа эрхэлж байсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд үйлчилгээ эрхлэх сунгалт хийлгэх шаардлагагүй болсон. Дүүргээс олгож байсан батламжийн хугацаа дууссан тохиолдолд www.ulaanbaatar.mn цахим хуудасны  үйлчилгээ эрхлэх бүртгэлийн системд бүртгүүлснээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах бөгөөд жил бүр сунгалт хийх шаардлагагүй юм.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асууд...

Дараагийн мэдээ

Аэробик гимнастикийн 2022 оны аваргууд тодорлоо

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
“Монгол хүнс-Монгол бараа 2022” арга хэмжээ зохион байгуулна
Дулааны станцын гол шугам хагарчээ
Иргэн, хуулийн этгээдээс 54 өргөдөл, гомдлыг хүлээн авчээ
УИХ-ын хаврын чуулганаар 55 асуудал хэлэлцэнэ
Омикроныг хүндрүүлбэл уушгины хатгаа болно
Томоотой байвал “тоглоом”-д оролцож болно
Засгийн газрын хуралдаанаар дэд сайдуудыг томилно
Л.Оюун-Эрдэнэ сайдаа, Л.Халтар сайдыг хэзээ чөлөөлөх вэ
Б.Бат-Эрдэнэ БОАЖ-ын сайдын ажлаа хүлээн авав
"Омикрон"-ыг хурдан даръя гэвэл...
Х.Ганхуяг гишүүн ээ, гаднынхныг шүтэж байхаар хууль, журмаа УНШ
Ц.Туваан гишүүн ээ, аминаас үнэтэй зээл гэж байхгүй шүү
Хүн судлалыг хөгжүүлэхгүй бол мөхнө
Б.Бат-Эрдэнэд боломж олгоорой
МАН-ын бүлэг завсаралага авлаа
Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан, тандалтын баг 24 цагаар ажиллаж байна
Байгаль, орчин аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилов
Ерөнхий сайдын үг сургамж болов
УОК-т цагаан сарын баярыг цахимаар тэмдэглэх санал хүргүүллээ
Б.Бат-Эрдэнэ: Шахмал түлшний үйлдвэр дээр технологийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай
Үндэсний бөхийн холбоо 17:00 цагаас хуралдана
БОАЖЯ-ны ТНБД-аар А.Энхбатыг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ
УИХ-ын даргыг Үндсэн хуулийн Цэцэд өгч байгаагаа зарлав
Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүнд аудит хийлээ
У.Хүрэлсүх: Ажлын хариуцлага алдсан сайд, дэд сайдыг чөлөөлсөн нь Ерөнхий сайдын бүрэн эрх
Н.Учрал: Бас нэг хүнээр хөтлүүлээд ажил хийх юм уу
ИНЕГ-ынхан бага оврын агаарын тээвэрлэгчдийг хүлээж авч уулзав
Халдвар бас л 2000-ыг давлаа
Элчин сайдуудын асуудлыг хэлэлцэж байна
Цанын тамирчид өвлийн олимпод оролцох эрхээ баталгаажууллаа
Хил орчимд газар хөдөлжээ
Д.Ганбат гишүн аргаа барав уу
Намрын чуулганыг хаана
БОАЖ-ын сайдад нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнийг УИХ-д танилцуулах, хугацааг товлож өгөхийг хүсэв
Авлигын эсрэг сургалтад 245 албан тушаалтан хамруулжээ
Ц.Цэрэнпунцаг гишүүн ИЧЭЭСЭЙ
Тэтгэвэр тэтгэмжийн асуудал чухал уу
Өндөр настан, вакцин хийлгээгүй хүмүүс ихээр өвчилжээ
Өнөөдрийн цаг агаар ямар байх вэ
Утаагаар баяжигч 1:  Ц.Пүрэвхүү
Ломбаруудын 87.5 хувь нь зөрчилтэй байжээ
Ц.Сандаг-Очир гишүүнээ, жолоогоо тат
Шөнийн эргүүлийн үеэр эрэн сурвалжлагдаж байсан хүмүүсийг олжээ
Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн суралцах орчинг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулав
Төрийн 14 байгууллагад авлигын эрсдэлийн үнэлгээ хийжээ
Эрчим хүчний дамжуулалт, түгээлт, үнэ тарифын зохицуулалт, үр нөлөөнд аудит хийлээ
БОАЖ-ын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилно
Ажлаа өгөхийг хүсээгүй Д.Ганболд сайддаа буруугаа тохлоо
Шатахуун хэд хоногийн нөөцтэй байна вэ
Шүлхийтэй 16 аймагт хөл хорио тогтоожээ
Л.Оюун-Эрдэнэ сайд аа, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун Замын-Үүдийг бүр дордуулчихлаа
Сарын хугацаанд архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй
Э.Цэндбаатар аа үзүүлээд өг
Маргааш огцрох сайд нар
Маргаашийн 06:00 цагаас хөл хорио тогтооно
 Тэтгэврийг нь авахын тулд нас барсан эхийнхээ цогцсыг хадгалж байжээ
Ж. Мөнхбат УИХ-ын гишүүний бүрэн эрхээ "АЛДАХГҮЙН тулд БУЛТЖЭЭ"
Талибчууд телевизийн сэтгүүлчийн толгойд буу тулгаж, хүчээр мэдээ уншуулжээ
"Хуан Жу Гэг" буюу Жао Вэй улс төрийн золиос болж, улсаасаа дүрвэжээ
Афган мэргэн буудагчийг Талибанчууд гэр бүлийнхнийх өмнө цаазалжээ
АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд маш их гомджээ
"Оргил"-ын Ж.Ганбаатар, Л.Оюун-Эрдэнийг эзгүйчлэв
Цүнх баригч Ч.Мэндбаяр ШОРОНД
Монголын дипломат ажилтнууд хар тамхийг Монголоос авчирсан гэж мэдүүллээ
Ерөнхийлөгчийн албаа өгсөн Х.Баттулгыг нөхдийнх нь хамт дахин шалгана
Дасгалжуулагч нараа шүүмжилсэн Олимпийн тамирчин бусад улсаас орогнол хүсч байна
Б.Батбаяр: М.Лхагвагэрэлийг анх шигшээд авахад гайхаж байсан
Дундын зуучлагчгүй махны худалдаа маргаашнаас эхэлнэ
Талибанд үлдсэн Америкийн зэвсгүүд тэдэнд нэмэр болох уу
Шатахуун түгээгчийг буудаж хөнөөжээ
Тусгаарлагдаж байсан 14 настай охин хүчиндүүлжээ
МАН-ыг бужигнуулах маапааныг АН эхлүүлжээ
Хотын даргын ах дүү нар Богд-Уул, Нүхт, Зайсангийн 15.5 га газарт эзэн суужээ
А.Сарнай нөхөртөө амьдрал бэлэглэжээ
Хууль зүйн сайдын ДУУЛИАНТ баривчилгаа юу болов
Х.Баттулга хувийн компаниудаараа дамжуулан “хөл” штабуудаа “нээжээ”
УУХҮ-ийн сайд Г.Ёндон маргааш ОГЦОРНО
Булганы залуу “Ухань хотоос ирсэн” гэж согтуурхжээ
Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татаж, нэр дэвшихгүй боллоо
Д.Энхбатын Тайланд дахь тансаг хаус ил боллоо