2022-01-14

Ц.Сандаг-Очир: Аймаг, сумын Засаг даргын Тамгын газарт ажиллах боловсон хүчин олдохгүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Нэр дэвшигч Ц.Амартөгсийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар томилуулахыг дэмжээд байгаа юм. УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн жил өргөн барьсан. Энэ хуулийн хүрээнд улс төрийн албан тушаалтнуудад шалгуур шаардлага тавьдаг болно. Өнөөдрийн байдлаар Монголын төрөөс цалинждаг ард түмний төлөө ажиллах ёстой 206 мянган албан хаагч бий. Төрийн тусгай алба хаагчдад маш олон шалгуур шаардлага тавьдаг мөртлөө мэргэжилтнээс нь эхлээд дарга болоход олон жилийн дадлага, туршлага ур чадвар, тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эсэхийг хүртэл харгалзан үздэг. Эрүүл мэндийн байдлыг нь хүртэл хардаг.

Төрийн албаны тухай хуулийг ялгаваргүйгээр үйлчлэх, гишүүд болон аймаг, нийслэл, сумын Засаг дарга нарт шалгуур шаардлага тавих хуулийг өнөөдрийг хүртэл хэлэлцэхгүй байна. Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ хурдан батлах шаардлагатай. Монголын төр цаашдаа эрүүл байх, төрийн албанд шинэчлэл хийх босго шаардлагыг энэхүү хуульд тусгасан. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшигч Ц.Амартөгсөөс дээрх хуулийн төсөлтэй танилцсан эсэхийг асууя. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшигч Ц.Амартөгс:

-Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцсан. Зарчмын хувьд төрийн жинхэнэ албан хаагчдад тавигдаж байгаа нийтлэг шаардлагуудтай зүй ёсоор нийцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Аймаг, сумын Засаг даргын Тамгын газарт ажиллах боловсон хүчин олдохгүй байна. Хамгийн их зовлон бэрхшээл ярьж, асуудал үүсдэг салбар нь төрийн захиргааны мэргэжилтнүүд байна. Тэд хамгийн бага цалин авч байна. Гэтэл ачаалал нь өндөр. 500 гаруй мянган төгрөгөөр яаж амьдрах вэ. Төрийн албаны зөвлөлөөс Covid-19 халдварын үед ерөнхий болон тусгай шалгаруулалт авалгүйгээр томилогдсон албан тушаалтнуудыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэртэй холбоотойгоор орон нутагт ажил хийх хүн олдохоо больсон. Үүнийг төрийн албаны зөвлөл яаж шийдэх гэж байна. Хүнд хариуцуулж болохгүй. Жирэмсний амралтаа авахаар оронд нь хүн томилж болохгүй. Төрийн ажлыг хэн хийх вэ. Орон нутгийн удирдлауудад ямар үүрэг чиглэл өгч байна вэ. Аймаг, орон нутагт хүний нөөцийн асуудал асар хүнд байгаа. Энэ талаар асууж сураглаж үзсэн үү.

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшигч Ц.Амартөгс:

-Орон нутагт боловсон хүчин дутагдаж байгаатай санал нийлж байна. Төрийн жинхэнэ албанд анх орох шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулах нөөцийн хангалтыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг түр орлон гүйцэтгэх зохицуулалтыг хэрэглэхгүйгээр төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэгдээгүй алба хаагчдыг томилсныг цуцлах шийдвэр гаргасан. Шалгуур хангаагүй томилогдсон хүмүүсийг шалгуур хангасан, дотор нь ажил үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсээр ажлыг нь түр гүйцэтгүүлж байна. Мөн шалгалтыг зохион байгуулах ажлыг хийж байна. Ажлын ачаалал их, цалин хөлс бага байгаа асуудлыг Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд эдийн засгийн агуулгыг баяжуулах, ижил ачаалалтай байгаа ажил үүргүүдийг адил цалин хөлстэй болгох, үр дүнгээр цалинжуулна. Энэхүү ажлыг үе шаттай хийхээр эхлүүлсэн.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

–Нийслэлээс аймаг руу албан хаагч очих уу. Нөөцөд шалгалт өгөөд тэнцсэн хүн ч байхгүй. Нөөцөд хүн байхгүй болохоор тэр чиг үүргийг хэн хийж гүйцэтгэх юм. Орон нутгийн боловсон хүчний асуудал дээр онцгой анхаарах хэрэгтэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асууд...

Дараагийн мэдээ

Гишүүд “Хүн судлалын салбар хөгжлөөс хоцорч байгаа...

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Засгийн газрын хуралдаанаар дэд сайдуудыг томилно
Л.Оюун-Эрдэнэ сайдаа, Л.Халтар сайдыг хэзээ чөлөөлөх вэ
Б.Бат-Эрдэнэ БОАЖ-ын сайдын ажлаа хүлээн авав
Би вакцин хийлгэмээр л байна гэвч...
Х.Ганхуяг гишүүн ээ, гаднынхныг шүтэж байхаар хууль, журмаа УНШ
Ц.Туваан гишүүн ээ, аминаас үнэтэй зээл гэж байхгүй шүү
Хүн судлалыг хөгжүүлэхгүй бол мөхнө
Б.Бат-Эрдэнэд боломж олгоорой
МАН-ын бүлэг завсаралага авлаа
Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан, тандалтын баг 24 цагаар ажиллаж байна
Байгаль, орчин аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилов
Ерөнхий сайдын үг сургамж болов
УОК-т цагаан сарын баярыг цахимаар тэмдэглэх санал хүргүүллээ
Б.Бат-Эрдэнэ: Шахмал түлшний үйлдвэр дээр технологийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай
Үндэсний бөхийн холбоо 17:00 цагаас хуралдана
БОАЖЯ-ны ТНБД-аар А.Энхбатыг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ
УИХ-ын даргыг Үндсэн хуулийн Цэцэд өгч байгаагаа зарлав
Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүнд аудит хийлээ
У.Хүрэлсүх: Ажлын хариуцлага алдсан сайд, дэд сайдыг чөлөөлсөн нь Ерөнхий сайдын бүрэн эрх
Н.Учрал: Бас нэг хүнээр хөтлүүлээд ажил хийх юм уу
ИНЕГ-ынхан бага оврын агаарын тээвэрлэгчдийг хүлээж авч уулзав
Халдвар бас л 2000-ыг давлаа
Элчин сайдуудын асуудлыг хэлэлцэж байна
Цанын тамирчид өвлийн олимпод оролцох эрхээ баталгаажууллаа
Хил орчимд газар хөдөлжээ
Д.Ганбат гишүн аргаа барав уу
Намрын чуулганыг хаана
БОАЖ-ын сайдад нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнийг УИХ-д танилцуулах, хугацааг товлож өгөхийг хүсэв
Авлигын эсрэг сургалтад 245 албан тушаалтан хамруулжээ
Ц.Цэрэнпунцаг гишүүн ИЧЭЭСЭЙ
Томоотой байвал “тоглоом”-д оролцож болно
Тэтгэвэр тэтгэмжийн асуудал чухал уу
Өндөр настан, вакцин хийлгээгүй хүмүүс ихээр өвчилжээ
Өнөөдрийн цаг агаар ямар байх вэ
Утаагаар баяжигч 1:  Ц.Пүрэвхүү
Ломбаруудын 87.5 хувь нь зөрчилтэй байжээ
Ц.Сандаг-Очир гишүүнээ, жолоогоо тат
Шөнийн эргүүлийн үеэр эрэн сурвалжлагдаж байсан хүмүүсийг олжээ
Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн суралцах орчинг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулав
Төрийн 14 байгууллагад авлигын эрсдэлийн үнэлгээ хийжээ
Эрчим хүчний дамжуулалт, түгээлт, үнэ тарифын зохицуулалт, үр нөлөөнд аудит хийлээ
БОАЖ-ын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилно
Ажлаа өгөхийг хүсээгүй Д.Ганболд сайддаа буруугаа тохлоо
Шатахуун хэд хоногийн нөөцтэй байна вэ
Шүлхийтэй 16 аймагт хөл хорио тогтоожээ
Нөөц сангаас гаргасан 3 тэрбум төгрөгийн эхний санхүүжилт дуусчээ
Төв банк 946.7 кг алт тдалдан авчээ
Оны эхнээс өнөөдрийг хүртэл 24.5 мянган тонн зэс экспортолжээ
Хятадын гадаад худалдааны хэмжээ анх удаагаа 6 их наяд ам.долларын босгыг давлаа
Халдварын 1673 тохиолдол бүртгэгдэж 1 хүн нас баржээ
Л.Оюун-Эрдэнэ сайд аа, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун Замын-Үүдийг бүр дордуулчихлаа
Сарын хугацаанд архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй
Э.Цэндбаатар аа үзүүлээд өг
Маргааш огцрох сайд нар
Маргаашийн 06:00 цагаас хөл хорио тогтооно
 Тэтгэврийг нь авахын тулд нас барсан эхийнхээ цогцсыг хадгалж байжээ
Ж. Мөнхбат УИХ-ын гишүүний бүрэн эрхээ "АЛДАХГҮЙН тулд БУЛТЖЭЭ"
Талибчууд телевизийн сэтгүүлчийн толгойд буу тулгаж, хүчээр мэдээ уншуулжээ
"Хуан Жу Гэг" буюу Жао Вэй улс төрийн золиос болж, улсаасаа дүрвэжээ
Афган мэргэн буудагчийг Талибанчууд гэр бүлийнхнийх өмнө цаазалжээ
АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд маш их гомджээ
"Оргил"-ын Ж.Ганбаатар, Л.Оюун-Эрдэнийг эзгүйчлэв
Цүнх баригч Ч.Мэндбаяр ШОРОНД
Монголын дипломат ажилтнууд хар тамхийг Монголоос авчирсан гэж мэдүүллээ
Ерөнхийлөгчийн албаа өгсөн Х.Баттулгыг нөхдийнх нь хамт дахин шалгана
Дасгалжуулагч нараа шүүмжилсэн Олимпийн тамирчин бусад улсаас орогнол хүсч байна
Б.Батбаяр: М.Лхагвагэрэлийг анх шигшээд авахад гайхаж байсан
Дундын зуучлагчгүй махны худалдаа маргаашнаас эхэлнэ
Талибанд үлдсэн Америкийн зэвсгүүд тэдэнд нэмэр болох уу
Шатахуун түгээгчийг буудаж хөнөөжээ
Тусгаарлагдаж байсан 14 настай охин хүчиндүүлжээ
МАН-ыг бужигнуулах маапааныг АН эхлүүлжээ
Хотын даргын ах дүү нар Богд-Уул, Нүхт, Зайсангийн 15.5 га газарт эзэн суужээ
А.Сарнай нөхөртөө амьдрал бэлэглэжээ
Хууль зүйн сайдын ДУУЛИАНТ баривчилгаа юу болов
Х.Баттулга хувийн компаниудаараа дамжуулан “хөл” штабуудаа “нээжээ”
УУХҮ-ийн сайд Г.Ёндон маргааш ОГЦОРНО
Булганы залуу “Ухань хотоос ирсэн” гэж согтуурхжээ
Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татаж, нэр дэвшихгүй боллоо
Д.Энхбатын Тайланд дахь тансаг хаус ил боллоо