2022-01-14

Ерөнхий сайд, генсек нарын амлалт үлгэр байжээ

МАН-ын XXX их хурлын үеэр тус намын дарга Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан хоёр авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял зэм хүртсэн нөхдийг төрийн албанд ажиллуулахгүй гэж зарлан, тунхагласан нь ҮЛГЭР байжээ.

Тиймээс ч үүнийгээ хэрэгжүүлэхийн оронд АТГ болон хууль, шүүхийн байгууллагаар шийтгэгдсэн нөхдийг төрийн алба, төрийн өмчит үйлдвэрийн газруудад “шингээж” бүр удирдах албан тушаалд томилуулж байна.

Тодруулбал, “Гашуун сухайт авто зам” компанийн ТУЗ-ийн дарга Ц.Цолмон гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Ж.Баянмөнхийг томилсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тус компанид өрнөсөн үйл явцыг харвал ёстой л “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэгч болж байгаа аж.

Учир нь “Гашуун сухайт авто зам” компанийн ТУЗ-ийн дарга Ц.Цолмон нь өөрөө ч олон нийтийг цочирдуулахаар томилгооны эзэн байсан. Түүнийг улстөрийн хүрээнийхэн М.Энхболдын хүн гэдэг. Тэр ч утгаараа М.Энхболд УИХ-ын дарга байх үед Ц.Цолмон Тамгын газрынх нь ерөнхий нарийн бичгийн дарга байсан.

Харин Г.Занданшатар УИХ-ын дарга болж, Ц.Цолмонг үдсэнээс болж мань хүн сонгуульд ч бие даан нэр дэвшиж өөрийнхөө чансааг таниулаад амжсан.

Ямартаа л УИХ-ын гишүүн М.Энхболд тухайн үед Ц.Цолмонг “2016 оны хүнд хэцүү үед УИХ, Засгийн газраас гаргаж байсан хэмнэлтийн горимд шилжих шийдвэрийг энэ хүн хэрэгжүүлж, УИХ-ын Тамгын газрын орон тоо бүтцийг шинэчилж, 10 хувиар бууруулж, цомхон, чадварлаг хамт олонтой ажиллах санаачилгыг гаргасан. Удирдаж ажилласан хамт олныхоо нийгмийн асуудалд анхаарал тавьсан юм билээ. Энэ мэт багагүй зүйлийг санаачилж, ажилласан хүн” гэж үнэлж байх вэ дээ.

Харин одоо “Гашуун сухайт авто зам” компанийн ТУЗ-ийн дарга болоход МАН-ын нөлөө их байсан учраас Ц.Цолмон төрөл арилжсан мэт өөрчлөгдөж, чадварлаг хамт олныг бус намын гишүүн, хэний хүн гэдгийг л хардаг болсон бололтой юм.

Тиймээс ч компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр авлигын хэрэгт холбогдож, ял эдлэж явсан Ж.Баянмөнхийг томилж, өнөөх нь байгууллагадаа Хүний нөөцийн ахлах, дотоод үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн гэх шинэ албан тушаал бий болгож, Ч.Мягмардулам гэгчийг томилоод байна.

Тэгэхээр МАН-ын дарга, генсек нар олон нийтийн өмнө хичнээн сайн, сайхан зүйл ярьсан ч өнөөх нь хэрэгжих шатандаа замхардаг гэдэг нь илүү тодорхой харагдаж байгаа биз ээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 1 2 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асууд...

Дараагийн мэдээ

Ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн ой тохиож байна

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (7)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
  • Zochin • 2 өдөр өмнө Хариулах
    Авсан авилгынхаа мөнгөөр энэ сайтыг юмуу эсвэл бичсэн сурвалжлагчийг нь авилгадаж бичүүлдэг юм байхдаа. Эсвэл энэ сайтад тавих мэдээ олддоггүй юмуу. Нэг мэдээг хэд хэдэн янзаар бичээд л тавиад байх юм.
  • Зочин • 5 өдөр өмнө Хариулах
    Ж.Баянмөнх чинь Элбэгдоржийн үед хэлмэгдсэн Засаг дарга нарын 1 байх шүү. Олон сайхан засаг дарга нарыг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлсэн дээ Элбэгээ гуай
  • sumiya • 5 өдөр өмнө Хариулах
    Амарбаясгалан шиг зоригтой залуу ийм шар мэдээнд даруулна гэж юу байх вэ дээ. Шударга ёс, Авилга авахгүй бол амьсгалж чадахгүй байгаа хүний л мэдээ байна
  • ХХХ • 5 өдөр өмнө Хариулах
    Авлига хүнд сурталтай тэмцэнэ гэхээр нь сандраад наацан энэ мэдээний ард Женко сууж байдаг юм шиг ээ
  • Зочин • 5 өдөр өмнө Хариулах
    Авилга авдаг, шударга ёсноос айдаг хүн монголоор дүүрэн болхоор МАН-ын Генсекийг өөрийг нь илчилхүй гэсэндээ шээс нь хүрч байгаа юм байна л даа
  • hen bsan ch yhude • 5 өдөр өмнө Хариулах
    MAN MANiin gensek en jil awilga heel hahuuli hvnd surtaltai temtsene geed heltsen chn ad vzeed twan bailgahaa blaa shuuu yuun tm buruu gj tsana n hen bn we
  • Зочин • 5 өдөр өмнө Хариулах
    Үлгэрт нь итгэж л байдаг
УИХ-ын хаврын чуулганаар 55 асуудал хэлэлцэнэ
Томоотой байвал “тоглоом”-д оролцож болно
Засгийн газрын хуралдаанаар дэд сайдуудыг томилно
Л.Оюун-Эрдэнэ сайдаа, Л.Халтар сайдыг хэзээ чөлөөлөх вэ
Б.Бат-Эрдэнэ БОАЖ-ын сайдын ажлаа хүлээн авав
"Омикрон"-ыг хурдан даръя гэвэл...
Х.Ганхуяг гишүүн ээ, гаднынхныг шүтэж байхаар хууль, журмаа УНШ
Ц.Туваан гишүүн ээ, аминаас үнэтэй зээл гэж байхгүй шүү
Хүн судлалыг хөгжүүлэхгүй бол мөхнө
Б.Бат-Эрдэнэд боломж олгоорой
МАН-ын бүлэг завсаралага авлаа
Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан, тандалтын баг 24 цагаар ажиллаж байна
Байгаль, орчин аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилов
Ерөнхий сайдын үг сургамж болов
УОК-т цагаан сарын баярыг цахимаар тэмдэглэх санал хүргүүллээ
Б.Бат-Эрдэнэ: Шахмал түлшний үйлдвэр дээр технологийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай
Үндэсний бөхийн холбоо 17:00 цагаас хуралдана
БОАЖЯ-ны ТНБД-аар А.Энхбатыг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ
УИХ-ын даргыг Үндсэн хуулийн Цэцэд өгч байгаагаа зарлав
Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүнд аудит хийлээ
У.Хүрэлсүх: Ажлын хариуцлага алдсан сайд, дэд сайдыг чөлөөлсөн нь Ерөнхий сайдын бүрэн эрх
Н.Учрал: Бас нэг хүнээр хөтлүүлээд ажил хийх юм уу
ИНЕГ-ынхан бага оврын агаарын тээвэрлэгчдийг хүлээж авч уулзав
Халдвар бас л 2000-ыг давлаа
Элчин сайдуудын асуудлыг хэлэлцэж байна
Цанын тамирчид өвлийн олимпод оролцох эрхээ баталгаажууллаа
Хил орчимд газар хөдөлжээ
Д.Ганбат гишүн аргаа барав уу
Намрын чуулганыг хаана
БОАЖ-ын сайдад нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнийг УИХ-д танилцуулах, хугацааг товлож өгөхийг хүсэв
Авлигын эсрэг сургалтад 245 албан тушаалтан хамруулжээ
Ц.Цэрэнпунцаг гишүүн ИЧЭЭСЭЙ
Тэтгэвэр тэтгэмжийн асуудал чухал уу
Өндөр настан, вакцин хийлгээгүй хүмүүс ихээр өвчилжээ
Өнөөдрийн цаг агаар ямар байх вэ
Утаагаар баяжигч 1:  Ц.Пүрэвхүү
Ломбаруудын 87.5 хувь нь зөрчилтэй байжээ
Ц.Сандаг-Очир гишүүнээ, жолоогоо тат
Шөнийн эргүүлийн үеэр эрэн сурвалжлагдаж байсан хүмүүсийг олжээ
Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн суралцах орчинг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулав
Төрийн 14 байгууллагад авлигын эрсдэлийн үнэлгээ хийжээ
Эрчим хүчний дамжуулалт, түгээлт, үнэ тарифын зохицуулалт, үр нөлөөнд аудит хийлээ
БОАЖ-ын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилно
Ажлаа өгөхийг хүсээгүй Д.Ганболд сайддаа буруугаа тохлоо
Шатахуун хэд хоногийн нөөцтэй байна вэ
Шүлхийтэй 16 аймагт хөл хорио тогтоожээ
Нөөц сангаас гаргасан 3 тэрбум төгрөгийн эхний санхүүжилт дуусчээ
Төв банк 946.7 кг алт тдалдан авчээ
Оны эхнээс өнөөдрийг хүртэл 24.5 мянган тонн зэс экспортолжээ
Хятадын гадаад худалдааны хэмжээ анх удаагаа 6 их наяд ам.долларын босгыг давлаа
Л.Оюун-Эрдэнэ сайд аа, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун Замын-Үүдийг бүр дордуулчихлаа
Сарын хугацаанд архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй
Э.Цэндбаатар аа үзүүлээд өг
Маргааш огцрох сайд нар
Маргаашийн 06:00 цагаас хөл хорио тогтооно
 Тэтгэврийг нь авахын тулд нас барсан эхийнхээ цогцсыг хадгалж байжээ
Ж. Мөнхбат УИХ-ын гишүүний бүрэн эрхээ "АЛДАХГҮЙН тулд БУЛТЖЭЭ"
Талибчууд телевизийн сэтгүүлчийн толгойд буу тулгаж, хүчээр мэдээ уншуулжээ
"Хуан Жу Гэг" буюу Жао Вэй улс төрийн золиос болж, улсаасаа дүрвэжээ
Афган мэргэн буудагчийг Талибанчууд гэр бүлийнхнийх өмнө цаазалжээ
АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд маш их гомджээ
"Оргил"-ын Ж.Ганбаатар, Л.Оюун-Эрдэнийг эзгүйчлэв
Цүнх баригч Ч.Мэндбаяр ШОРОНД
Монголын дипломат ажилтнууд хар тамхийг Монголоос авчирсан гэж мэдүүллээ
Ерөнхийлөгчийн албаа өгсөн Х.Баттулгыг нөхдийнх нь хамт дахин шалгана
Дасгалжуулагч нараа шүүмжилсэн Олимпийн тамирчин бусад улсаас орогнол хүсч байна
Б.Батбаяр: М.Лхагвагэрэлийг анх шигшээд авахад гайхаж байсан
Дундын зуучлагчгүй махны худалдаа маргаашнаас эхэлнэ
Талибанд үлдсэн Америкийн зэвсгүүд тэдэнд нэмэр болох уу
Шатахуун түгээгчийг буудаж хөнөөжээ
Тусгаарлагдаж байсан 14 настай охин хүчиндүүлжээ
МАН-ыг бужигнуулах маапааныг АН эхлүүлжээ
Хотын даргын ах дүү нар Богд-Уул, Нүхт, Зайсангийн 15.5 га газарт эзэн суужээ
А.Сарнай нөхөртөө амьдрал бэлэглэжээ
Хууль зүйн сайдын ДУУЛИАНТ баривчилгаа юу болов
Х.Баттулга хувийн компаниудаараа дамжуулан “хөл” штабуудаа “нээжээ”
УУХҮ-ийн сайд Г.Ёндон маргааш ОГЦОРНО
Булганы залуу “Ухань хотоос ирсэн” гэж согтуурхжээ
Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татаж, нэр дэвшихгүй боллоо
Д.Энхбатын Тайланд дахь тансаг хаус ил боллоо