2021-11-27

“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл, ирэх оны төлөвлөлтийн асуудлаар танилцуулга хийлээ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Тэргүүн дэд захирал О.Хулан, Салбарын үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Л.Энхболд, Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Н.Нарангэрэл нар өнөөдөр “Багануур” ХК болон “Шивээ-Овоо” ХК-ийн удирдлагуудтай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж, хэрэгжүүлж буй ажлууд, ирэх оны төлөвлөлтийн асуудлаар санал солилцлоо.

“Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлт болон холбогдох бусад мэдээллийг танилцуулав. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар нүүрс борлуулалтын гүйцэтгэл 107.9 хувьтай, уулын ажлын гүйцэтгэл 118.1 хувьтай, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөрчилгүй үнэлгээтэй байгаагаа онцлов. “Багануур” компанийн хувьд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийтдээ 3 багц 47 төрлийн ажил төлөвлөснөөс 11 дүгээр сарын 8-ний өдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд бүрэн дууссан 38 ажил, хийгдэж байгаа 6, хойшлуулсан 3 ажил байгаа юм.

“Шивээ-Овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд хийж буй ажлууд, ирэх оны төлөвлөлтийн асуудлаар танилцуулга хийлээ. Цахилгааны үнийг тэглэн хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор нүүрс борлуулалтын захиалга өссөн учраас уулын ажлын бүтээмж, цаг ашиглалтаа нэмэгдүүлэн оны эцэст 349.4 мянган метр куб, хөрс хуулалтын ажлыг илүү гүйцэтгэх төлөвлөгөөтэй байна. Энэ оны сүүлээр хөрс хуулалт 104 хувь, уулын цул 104.9 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус компанийн Гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин ажилчдын нийгмийн хангамж, цалинг нэмэгдүүлэх чиглэлд дорвитой арга хэмжээ авах шаардлага үүсч байгаа тухай хэллээ. Түүнчлэн салбар хоорондын уялдаа холбоог хангах, нүүрсний илчлэгийг сайжруулах, нүүрсний худалдан борлуулах суурь үнийг уян хатан зохицуулах, техникийн шинэчлэл хийх зэрэг олон ажлуудыг хийх шаардлагатайг ч дурьдлаа. Мөн “Шивээ-Овоо”-гийн уурхайг түшиглэн барих 200 мВт-ын цахилгаан станц нь компанийн цаашдын алсын хараа, үйл ажиллагааг өргөжүүлэхэд нэн чухал ажил болохыг энэ үеэр онцолж байлаа.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагуудын зүгээс “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох, ажилчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэн, нийгмийн халамжийн асуудалд анхаарлаа хандуулах талаар санал солилцов. Түүнчлэн охин болон хараат компаниудын санхүүгийн ил тод байдлыг онцгойлон авч үзэж, шилэн болгох, өртгийг багасган санхүүгийн сахилга баттай байх, мэдээллийн урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэв. Мөн нүүрсний бусад уурхайнуудтай болон дотоодын зах зээлд өрсөлдөх чадвараа сайжруулж, тэр дундаа өртгийг бууруулахад анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг тодотголоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асууд...

Дараагийн мэдээ

Голомт банк “Ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийг зо...

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Хэвлэлийн хүрээлэн 25 нас  хүрлээ
Агаарын чанарын мэдээллийг тогтмол танилцуулна
“Нэткапитал"-ыг үүсгэн байгуулагч Д.Сүндийд гурван жилийн ял оноолоо
“Ипотекийн зээлийн урьдчилгаа 20 хувь” ирэх сараас хэрэгжиж эхэлнэ
АТГ хахууль өгсөн, авсан хэргийг шалгаж байна
Ачаа, тээвэр саатсанаас алдагдалд орж байгаа иргэд Сүхбаатарын талбайд цуглажээ
УИХ-ын дарга тусгаарлалтаас ИХ хуралдаа оролцож байна
МАН-д элсэгчдийн тоо өсч байгаа гэв
Хуурамч диплом шалгах ажил эхэлжээ
“Илгээлт-2100” хөтөлбөрт хамрагдах болзол хангасан 428 хүүхдийн нэр тодорлоо
Ард түмэн ХХХ их хурлаас их зүйл хүлээж  байгаа
МАН-ынхан  авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг намаасаа хасах өөрчлөлтийг дүрэмдээ оруулжээ
Замын-Үүд-Эрээний боомт хэзээ нээгдэх вэ
УЕПГ: Эрүүгийн 397 хэргийг ЯЛЛАХ дүгнэлт үйлдэн ШҮҮХЭД шилжүүлжээ
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга илтгэлээ танилцууллаа
Л.Оюун-Эрдэнэ  Шинэ сэргэлтийн ЗУРГААН бодлогоо танилцуулав
Шинээр 139 тохиолдол бүртгэгдэж 1 хүн нас баржээ
“Өсвөрийн шилдэг аврагч”-д шалгарчээ
Э.Содномпилжээ ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Хотол цагаан гүнж кино сонирхогчдыг байлдан дагууллаа
Сүхбаатар аймагт газар хөдөлжээ
Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлыг хамтдаа даван туулж, энгийн амьдралын хэмнэлээ эргүүлэн авч ирнэ
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага 32 мянгыг давсан байна
Э.Бат-Амгаланд Эдийн засгийн хөгжлийн яам “ахадна”
Танд хамгийн ойр цэгүүд
Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа ирэх оны 9 сард дуусна
С.Мөнхнасан ИНЕГ-ыг хөгжүүлэх үү, өөрөө хөлжих үү
Ерөнхий сайдтай холын замд дөрөө харшуулах САЙД НАР
Эмнэлгийн даргын сэтгэл дутсанаас  Хонхорт дахин нэг хүн нас баржээ
Автобус баазын удирдлагуудын ЛУЙВАР нийтийн тээврийн хөгжилд саад болж байна
Зам тээврийн салбарыг дампуурал руу залсан Л.Халтар, С.Батболд
Тойргийн чинь ард иргэд нүд аних нь огт хамаагүй юу, гишүүд ээ
Буудлагынхан өрсөлдөж байна
Цэцэрлэгийн багш СОНИРХОЛТОЙ байх хэрэгтэй
“Цусаа бэлэглэе” аяныг эхлүүллээ
Хоёр жил үргэлжилсэн цар тахлын эрсдэлийг тогтворжуулж, эдийн засгийг тэлэх төсөв баталлаа
Энэтхэг зэрэг улсад Омикрон хувилбар бүртгэгдлээ
29-нд бүх нийтээр амарна
Бүүстер тун “Омикрон”-оос хамгаална
О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн 19-нд болно
Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон форум боллоо
Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ эерэг хандацгаая
Г.Ёндон сайд аа, явах хүнээр ачаа бүү татуул гэж энэ үү
Гадаадаас ирсэн 2 иргэн Дельта хувилбараар өвчилсөн байжээ
Techstore-тай хамтарсан кредит картын урамшууллыг зарлаж байна
БНСУ-ын Засгийн газрын зүгээс хэргийг шударгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулна
АТГ хурааж авсан хөрөнгийг төсвийн орлогод шилжүүлнэ
Н.Алтанхуяг: Намын бүлгийн шийдвэрээр үндсэн хууль зөрчиж болохгүй
Сураггүй болсон иргэний цогцсыг олжээ
Ёочин хөгжмөөр  сонгодгуудыг эгшиглүүлнэ
Л.Оюун-Эрдэнэ сайд аа, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун Замын-Үүдийг бүр дордуулчихлаа
Сарын хугацаанд архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй
Э.Цэндбаатар аа үзүүлээд өг
Маргааш огцрох сайд нар
Маргаашийн 06:00 цагаас хөл хорио тогтооно
 Тэтгэврийг нь авахын тулд нас барсан эхийнхээ цогцсыг хадгалж байжээ
Ж. Мөнхбат УИХ-ын гишүүний бүрэн эрхээ "АЛДАХГҮЙН тулд БУЛТЖЭЭ"
Талибчууд телевизийн сэтгүүлчийн толгойд буу тулгаж, хүчээр мэдээ уншуулжээ
"Хуан Жу Гэг" буюу Жао Вэй улс төрийн золиос болж, улсаасаа дүрвэжээ
Афган мэргэн буудагчийг Талибанчууд гэр бүлийнхнийх өмнө цаазалжээ
АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд маш их гомджээ
"Оргил"-ын Ж.Ганбаатар, Л.Оюун-Эрдэнийг эзгүйчлэв
Цүнх баригч Ч.Мэндбаяр ШОРОНД
Монголын дипломат ажилтнууд хар тамхийг Монголоос авчирсан гэж мэдүүллээ
Ерөнхийлөгчийн албаа өгсөн Х.Баттулгыг нөхдийнх нь хамт дахин шалгана
Дасгалжуулагч нараа шүүмжилсэн Олимпийн тамирчин бусад улсаас орогнол хүсч байна
Б.Батбаяр: М.Лхагвагэрэлийг анх шигшээд авахад гайхаж байсан
Дундын зуучлагчгүй махны худалдаа маргаашнаас эхэлнэ
Талибанд үлдсэн Америкийн зэвсгүүд тэдэнд нэмэр болох уу
Шатахуун түгээгчийг буудаж хөнөөжээ
Тусгаарлагдаж байсан 14 настай охин хүчиндүүлжээ
МАН-ыг бужигнуулах маапааныг АН эхлүүлжээ
Хотын даргын ах дүү нар Богд-Уул, Нүхт, Зайсангийн 15.5 га газарт эзэн суужээ
А.Сарнай нөхөртөө амьдрал бэлэглэжээ
Хууль зүйн сайдын ДУУЛИАНТ баривчилгаа юу болов
Х.Баттулга хувийн компаниудаараа дамжуулан “хөл” штабуудаа “нээжээ”
УУХҮ-ийн сайд Г.Ёндон маргааш ОГЦОРНО
Булганы залуу “Ухань хотоос ирсэн” гэж согтуурхжээ
Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татаж, нэр дэвшихгүй боллоо
Д.Энхбатын Тайланд дахь тансаг хаус ил боллоо