2021-10-21

Б.Жавхлан:2022 онд улсын төсөвт 250 тэрбум төгрөг нэмэгдэж нийтдээ 430 тэрбум төгрөг төвлөрнө

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

 -Манай улсын төсвийн зардал жилээс жилд ихэсдэг. Сумын төвийн соёлын төв, бассейн зэрэг дандаа зарлага гаргадаг. Ирээдүйд урсгал зардлаа нэмэгдүүлэхгүй байх талаас нь яаж анхаарах вэ? Төсвийн хүрээний мэдэгдэл дээр хэрэглээний үнийн индексийг 6.7 байхаар төсөөлсөн байна. Өнөөдөр бол 12, 13 хувь байгаа. Оны эцэст хэд болж нэмэгдэхийг мэдэхгүй. Зарим бүтээгдэхүүний үнэ илүү өссөн. Ажлаа хийж дуусаагүй байж, Замын-Үүд, Эрээний асуудал шийдэгдлээ гэдэг. Гэтэл бодит байдал дээр шийдэгддэггүй. Барааны хомсдол үүслээ.

Сангийн сайд Б.Жавхлан

 -Төсвийн зарлага талд ярьж байгаатай санал нэг байна. Төсвийн зарлага дээр урсгал болон хөрөнгө оруулалтын зардал гэж харах хэрэгтэй. Урсгал зардлыг ДНБ-д харьцуулж үзвэл цар тахлын үед 30 хувь болсон. 2022 оны урсгал зардал ДНБ-д эзлэх хувь хэмжээ нь 28 хувь байгаа. Адил түвшний хөгжилтэй орнуудтай харьцуулахад дээшээ доошоо тоо байхгүй.

Харин хөгжингүй орнуудтай харьцуулбал бага талдаа. Урсгал зардлыг тэлдэг хөрөнгө оруулалтуудаас татгалзах хэрэгтэй гэдэгт санал нийлж байна. Энэ бодлого, хөрөнгө оруулалтын хуваарилалтаар 2022 оны Төсвийг өргөн барьсан. Ялангуяа ирэх онд эхлэх шинэ хөрөнгө оруулалтууд Уул уурхай, Зам тээвэр, Эрчим хүч, Эрүүл мэнд, Барилга хот байгуулалтын яамны эхлэх шинэ хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын 60 гаруй хувь байгаа.  Эдгээр нь өрсөлдөх чадварыг сайжруулж, өртгийг бууруулах хөрөнгө оруулалтад түлхүү анхаарч Төсвийн хуулийг өргөн барьсан. 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

-Боловсролын салбарт олон жилийн өмнө батлагдаад төсвийн тухай хуульд төсөл нь суугаад тендер нь зарлагдаад ажил нь эхлээд дуусаагүй зарцсан олон төсөл байна. 4-5 жилийн өмнө батлагдсан өртөг нь өнөөдөр ямар ч ач холбогдолгүй болсон. Барилгын  материалын үнэ, ажлын хөлс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор 2022 онд өртгийн нэмэгдүүлж орж ирж байгаа төслүүдийн нийлбэр дүн нь хэд байна вэ.  Цаашдаа бодит бус өртгөөр төсөвт хөрөнгө оруулалт суулгадаг байдлаа яаж өөрчлөх үү Сангийн сайд аа. Төрийн өмчит компаниудаас 400 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг авна гэсэн. Гэтэл өнөөдрийн зардлын хэмжээгээр төрийн өмчит компаниуд ийм хэмжээний ногдол ашиг төлж чадахгүй. Төсвийн энэ төсөөллийг хэрэгжүүлэхийн тулд ТӨХК-ын бүтцэд нь ямар өөрчлөлт оруулах вэ.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа төсвийн шинэчлэлийн хүрээнд хөрөнгө оруулалт тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Засгийн газрын хувьд өнгөрсөн хавраас эхлэн 2022 оны хөрөнгө оруулалтын бэлтгэл ажлыг хамтран хийсэн. Өргөн барьсан төсөв дээр аудит хийгдэхэд  хөрөнгө оруулалтын бэлтгэл байхгүй, зураг төсөлгүй” гэх зүйл байхгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Энэ бол том ахиц. Олон жил зарцсан, гүйцэтгэл нь удааширсан төсөвт өртөг нь нэмэгдсэн хэд, хэдэн төслүүд бий. Хуулийн хүрээнд ерөнхий дүгнэлт нь гарсан. 120 төслийн 103 нь  2022 оны төсөвт шилжинэ. Нийтдээ 184.7 тэрбум төгрөгийн төсөвт тусгаж өргөн барьсан. Цаашдаа ч ийм асуудал үргэлжлэх эрсдэл байна. Үүнийг бид одоо байгаа хуулийнхаа хүрээнд шийдэхээс өөр аргагүй. ТӨХК-иудын хувьд дорвитой бүтцийн өөрчлөлт хийх цаг нь болсон. Компани тус бүрд эрсдэлийн үнэлгээ хийгдэж байна. Жагсаалт нь хараахан гараагүй байна. Гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийгдэнэ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын бүрэн хяналтад 108 байгууллага бий. Үүнээс гадна орон нутгийн болон хамтарсан гээд тооцвол нийтдээ бараг 500 гаруй төрийн өмчийн жижиг, том газрууд байна. Эдгээрээс харамсалтай нь жил бүрт төсөвт төвлөрүүлдэг өгөөж нь энэ жил гэхэд 180 тэрбум төгрөг байсан. Нийт эргэлтийн хөрөнгө нь баланс дүнгээрээ бараг 35 их наяд давсан. Эдгээр төрийн өмчит үйлдвэрийн газруудад гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийнэ. Улсад хэрэгтэй, стратегийн өндөр ач холбогдолтой, мөн нэмэлт хувьцаа бирж дээр гаргаж, олон нийтийн хяналтад өгөх, засаглалыг нь сайжруулах үр өгөөжийг нь дээшлүүлэх аж ахуйн нэгжүүд. Гуравдугаарт, төр авч явах шаардлагагүй, эдийн засаг, нийгмийн ач холбогдолгүй аж ахуйн нэгжүүдийг татан буулгах замаар бүтцийн өөрчлөлт хийнэ. Эдгээрийн үр дүнд 2022 онд улсын төсөвт 250 тэрбум төгрөг нэмэгдэж нийтдээ 430 тэрбум төгрөг төвлөрнө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асууд...

Дараагийн мэдээ

Эрэн сурвалжлагдаж байсан 525 этгээдийг олж тогтоо...

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Хэвлэлийн хүрээлэн 25 нас  хүрлээ
Агаарын чанарын мэдээллийг тогтмол танилцуулна
“Нэткапитал"-ыг үүсгэн байгуулагч Д.Сүндийд гурван жилийн ял оноолоо
“Ипотекийн зээлийн урьдчилгаа 20 хувь” ирэх сараас хэрэгжиж эхэлнэ
АТГ хахууль өгсөн, авсан хэргийг шалгаж байна
Ачаа, тээвэр саатсанаас алдагдалд орж байгаа иргэд Сүхбаатарын талбайд цуглажээ
УИХ-ын дарга тусгаарлалтаас ИХ хуралдаа оролцож байна
МАН-д элсэгчдийн тоо өсч байгаа гэв
Хуурамч диплом шалгах ажил эхэлжээ
“Илгээлт-2100” хөтөлбөрт хамрагдах болзол хангасан 428 хүүхдийн нэр тодорлоо
Ард түмэн ХХХ их хурлаас их зүйл хүлээж  байгаа
МАН-ынхан  авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг намаасаа хасах өөрчлөлтийг дүрэмдээ оруулжээ
Замын-Үүд-Эрээний боомт хэзээ нээгдэх вэ
УЕПГ: Эрүүгийн 397 хэргийг ЯЛЛАХ дүгнэлт үйлдэн ШҮҮХЭД шилжүүлжээ
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга илтгэлээ танилцууллаа
Л.Оюун-Эрдэнэ  Шинэ сэргэлтийн ЗУРГААН бодлогоо танилцуулав
Шинээр 139 тохиолдол бүртгэгдэж 1 хүн нас баржээ
“Өсвөрийн шилдэг аврагч”-д шалгарчээ
Э.Содномпилжээ ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Хотол цагаан гүнж кино сонирхогчдыг байлдан дагууллаа
Сүхбаатар аймагт газар хөдөлжээ
Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлыг хамтдаа даван туулж, энгийн амьдралын хэмнэлээ эргүүлэн авч ирнэ
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага 32 мянгыг давсан байна
Э.Бат-Амгаланд Эдийн засгийн хөгжлийн яам “ахадна”
Танд хамгийн ойр цэгүүд
Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа ирэх оны 9 сард дуусна
С.Мөнхнасан ИНЕГ-ыг хөгжүүлэх үү, өөрөө хөлжих үү
Ерөнхий сайдтай холын замд дөрөө харшуулах САЙД НАР
Эмнэлгийн даргын сэтгэл дутсанаас  Хонхорт дахин нэг хүн нас баржээ
Автобус баазын удирдлагуудын ЛУЙВАР нийтийн тээврийн хөгжилд саад болж байна
Зам тээврийн салбарыг дампуурал руу залсан Л.Халтар, С.Батболд
Тойргийн чинь ард иргэд нүд аних нь огт хамаагүй юу, гишүүд ээ
Буудлагынхан өрсөлдөж байна
Цэцэрлэгийн багш СОНИРХОЛТОЙ байх хэрэгтэй
“Цусаа бэлэглэе” аяныг эхлүүллээ
Хоёр жил үргэлжилсэн цар тахлын эрсдэлийг тогтворжуулж, эдийн засгийг тэлэх төсөв баталлаа
Энэтхэг зэрэг улсад Омикрон хувилбар бүртгэгдлээ
29-нд бүх нийтээр амарна
Бүүстер тун “Омикрон”-оос хамгаална
О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн 19-нд болно
Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон форум боллоо
Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ эерэг хандацгаая
Г.Ёндон сайд аа, явах хүнээр ачаа бүү татуул гэж энэ үү
Гадаадаас ирсэн 2 иргэн Дельта хувилбараар өвчилсөн байжээ
Techstore-тай хамтарсан кредит картын урамшууллыг зарлаж байна
БНСУ-ын Засгийн газрын зүгээс хэргийг шударгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулна
АТГ хурааж авсан хөрөнгийг төсвийн орлогод шилжүүлнэ
Н.Алтанхуяг: Намын бүлгийн шийдвэрээр үндсэн хууль зөрчиж болохгүй
Сураггүй болсон иргэний цогцсыг олжээ
Ёочин хөгжмөөр  сонгодгуудыг эгшиглүүлнэ
Л.Оюун-Эрдэнэ сайд аа, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун Замын-Үүдийг бүр дордуулчихлаа
Сарын хугацаанд архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй
Э.Цэндбаатар аа үзүүлээд өг
Маргааш огцрох сайд нар
Маргаашийн 06:00 цагаас хөл хорио тогтооно
 Тэтгэврийг нь авахын тулд нас барсан эхийнхээ цогцсыг хадгалж байжээ
Ж. Мөнхбат УИХ-ын гишүүний бүрэн эрхээ "АЛДАХГҮЙН тулд БУЛТЖЭЭ"
Талибчууд телевизийн сэтгүүлчийн толгойд буу тулгаж, хүчээр мэдээ уншуулжээ
"Хуан Жу Гэг" буюу Жао Вэй улс төрийн золиос болж, улсаасаа дүрвэжээ
Афган мэргэн буудагчийг Талибанчууд гэр бүлийнхнийх өмнө цаазалжээ
АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд маш их гомджээ
"Оргил"-ын Ж.Ганбаатар, Л.Оюун-Эрдэнийг эзгүйчлэв
Цүнх баригч Ч.Мэндбаяр ШОРОНД
Монголын дипломат ажилтнууд хар тамхийг Монголоос авчирсан гэж мэдүүллээ
Ерөнхийлөгчийн албаа өгсөн Х.Баттулгыг нөхдийнх нь хамт дахин шалгана
Дасгалжуулагч нараа шүүмжилсэн Олимпийн тамирчин бусад улсаас орогнол хүсч байна
Б.Батбаяр: М.Лхагвагэрэлийг анх шигшээд авахад гайхаж байсан
Дундын зуучлагчгүй махны худалдаа маргаашнаас эхэлнэ
Талибанд үлдсэн Америкийн зэвсгүүд тэдэнд нэмэр болох уу
Шатахуун түгээгчийг буудаж хөнөөжээ
Тусгаарлагдаж байсан 14 настай охин хүчиндүүлжээ
МАН-ыг бужигнуулах маапааныг АН эхлүүлжээ
Хотын даргын ах дүү нар Богд-Уул, Нүхт, Зайсангийн 15.5 га газарт эзэн суужээ
А.Сарнай нөхөртөө амьдрал бэлэглэжээ
Хууль зүйн сайдын ДУУЛИАНТ баривчилгаа юу болов
Х.Баттулга хувийн компаниудаараа дамжуулан “хөл” штабуудаа “нээжээ”
УУХҮ-ийн сайд Г.Ёндон маргааш ОГЦОРНО
Булганы залуу “Ухань хотоос ирсэн” гэж согтуурхжээ
Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татаж, нэр дэвшихгүй боллоо
Д.Энхбатын Тайланд дахь тансаг хаус ил боллоо