2021-10-13

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг дэмжлээ

By Сэтгүүлч Б.Төгөлдөр.
  • 478
  • 1
  • 0

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тогтоолын танилцуулсан юм. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тогтоолын танилцуулсан юм.

 

Цар тахлын сөрөг нөлөөгөөр эдийн засагт оролцогчдын хүлээлт өөрчлөгдөж, бизнесийн үйл ажиллагаа хязгаарлагдсанаас Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд огцом агшсан гэдгийг дурдав. Харин энэ оны эхний хагаст 6.3 хувиар өссөн, энэ өсөлтийн цаашдын төлөв салбар хооронд харилцан адилгүй байхаар байгааг Монголбанкны ерөнхийлөгч онцоллоо.  

Засгийн газар болон Төв банкнаас цар тахлын сөрөг нөлөөг бууруулах, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор бодлого зохицуулалтын багц арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь өрхийн орлогыг тэтгэх, санхүүгийн нөхцөлийг зөөлрүүлэх, зээлийн өсөлтийг эрчимжүүлэх, эдийн засгийн идэвхжлийг түргэтгэхэд дэмжлэг үзүүлж байгаа гэв. Гэсэн хэдий ч вирусын шинэ хувилбар гарч, тархалт үргэлжилсээр байгаа нь гадаад, дотоод тодорхой бус байдлыг нэмэгдүүлсээр байгааг дурдсан.

Дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дагаж түүхий эдийн үнэ нэмэгдэж, манай экспортын орлогод дэмжлэг болж экспортын орлогыг 34.6 хувиар нэмэгдүүлсэн байна. Гэсэн хэдий ч манай экспортын бодит хэмжээнд таслалдал үүсч байгаа нь орлогын бодит боломжийг алдагдуулж байгааг төслийн танилцуулгад дурдсан. Дотоод эдийн засгийн идэвхжил, уул уурхайн томоохон төсөл, дэд бүтцийн бүтээн байгуулалтууд, дэлхийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүний үнэ зэргээс үүдэн импорт энэ оны долдугаар сард 31.9 хувиар өссөн байна. Эдгээрийн буюу экспортын саатал, импортын өсөлтийн нөлөөгөөр урсгал тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс хоёр дахин нэмэгджээ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийг боловсруулахдаа, Төв банкны хуулиар оногдсон үндсэн зорилтоо хангах, цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах, сэргэлтийг дэмжих, банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, улмаар дунд хугацааны эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад сорилт болох асуудлуудыг хөндөж, бодлогын түвшинд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, хүлээж бус амжиж шийдвэрлэх зарчмыг баримталжээ.

Төвбанк 2022-2024 онд инфляцыг 6±2 нэгж хувийн интервалд тогтворжуулах зорилтыг хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ. Сүүлийн саруудад эрчимжиж буй инфляц наймдугаар сарын эцсийн байдлаар 8.9 хувьд хүрч нэмэгдээд байна. Инфляц нь эдийн засгийн сэргэлтийн нөлөөгөөр нэмэгдэж байгаа ч дийлэнх хэсгийг нь суурь үеийн нөлөө, нэг удаагийн болон нийлүүлэлтийн шинжтэй гадаад хүчин зүйлс тайлбарлаж байгаа гэв. Эдгээрийн нөлөөгөөр инфляц цаашид өсөх ч 2022 оны сүүлийн хагаст Төв банкны зорилтот түвшин хүрэх төсөөлөл байгаа аж. Мөнгөний бодлогын шийдвэр гаргахдаа зах зээлийн зарчимд тулгуурлан, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн шууд бус нөлөөг нягтлан үзэж, эдийн засгийн сэргэлтийг удаашруулахгүй байх зарчмыг энэхүү бодлогын баримт бичгийн төслийг боловсруулахдаа баримталсан гэнэ.

Цар тахлын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлж буй санхүүгийн зохицуулалтын арга хэмжээг ердийн нөхцөл рүү шат дараалалтай шилжүүлэхэд ирэх оны Монголбанкны хяналт, шалгалтын бодлого чиглэгдэх талаар Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцууллаа. Энэ хүрээнд макро зохистой бодлогыг дотоод эдийн засгийн өсөлтийн төлөвтэй уялдуулсан зээлийн тогтвортой өсөлтийг хангах, зээлдэгчийн өрийн дарамтыг харгалзан санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахад чиглүүлэн ажиллахаар төлөвлөжээ.

Банкны тухай хуульд энэ оны эхээр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр банк хувьцаат компани хэлбэртэй, бүх банк хөрөнгийн биржид бүртгэлтэй, системийн нөлөө бүхий банкууд олон нийтэд хувьцаагаа арилжаалсан байх, олон нийтэд нээлттэй, ил тод ажиллахаар хуульчилсны дагуу банкны хяналт, шалгалт болон зохицуулалтыг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангах, энэ чиглэлээр бусад эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар төсөлд тусгасан байна. Дээрх хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд тусгасан гэв.

Банк, санхүүгийн салбарын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд банкны хяналт шалгалтын олон улсын сайн туршлага, зохицуулалтыг манай улсын банкны системийн онцлогт нийцүүлэн, шат дараатайгаар нэвтрүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын арга барилд шилжих ажлуудыг үргэлжлүүлэх юм байна.

Төвбанкны олон нийттэй харилцах харилцааг цар тахлын нөхцөл байдалд нийцүүлэн үргэлжлүүлж, бодлогын ил тод байдлыг хадгалах, Төв банкны цахим мөнгө гаргах талаар судалж, хөгжүүлэх, үндэсний төлбөрийн системийн хөгжлийг дэмжиж, шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг үргэлжлүүлэн дэмжих, эдийн засаг, санхүүгийн зах зээлийн шинжилгээнд их өгөгдлийг ашиглахад шаардлагатай чадавхийг хөгжүүлэх стратеги боловсруулах чиглэлээр тодорхой ажлуудыг төсөлд тусгасан байна. Ирэх онд Монголбанк төрийн бусад байгууллагатай хамтран олон ажлыг хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан болохыг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцууллаа.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 72.7 хувь нь Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 1 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асууд...

Дараагийн мэдээ

Таван толгой түлш 2022 оны өвлөөс бизнесийн зарчма...

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Цалин урамшуулалтай холбоотой асуудлыг Засгийн газар оруулж ирэх ёстой
Ц.Төмөр-Очир: Эмнэлэг хэдийгээр  эрүүл мэндийн байгууллага ч халдварын эрсдэл хамгийн өндөртэй газар
Б.Ууганбаяр: Гуравдугаар тун хэрэгтэй
“Ардчилал ба сэтгүүл зүй” галерейн нээлт болно
Малын хулгайн гэмт хэрэг буурчээ
ОУХМ Б.Ганболд “Бээжин-2022” паралимпын эрх авлаа
Намагт шигдсэн эмэгтэй осголтын байдалтай байжээ
Боловсролын салбарт 2.3 их наяд төгөрөг зарцуулна
ОХУ коронавирусын халдвараас болж дахин хязгаарлалтын дэглэмээ чангатгалаа
Аймгуудад автомашин хуваарилжээ
Ерөнхийлөгчийн тухай хуулийг хэлэлцэнэ
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа
ДЭМБ-аас цар тахал 2022 онд үргэлжлэхийг анхаарууллаа
Өвгөн сайдын үе дууссан
Нэр нь тодорхой ч төсөв нь томдсон яамд байгуулах нь 
Г.Ёндон сайд аа огцорчхооч
Эмчийн буруугаас болж хоёр хүн нас  баржээ
Ж.Ганбаатар Л.Халтар сайдыг  зусардаж, зам тавих уу
АТГ-ынхаан ажлаа хий л дээ
Б. Бямбадорж “Сайн дураар 45 жолооч тандалт, хариу арга хэмжээний багт ажиллаж байна”
Засаг даргын орлогч Р.Чингис өөр албан тушаалд томилогдохоор болжээ
Бясалгалын төвөөс алга болсон эмэгтэйн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарчээ
Цэрэг татлагын хоёрдугаар ээлж эхэллээ
Б.Жавхлан: Ирэх жил хүүхдийн мөнгө  бүтэн үргэлжилнэ
Н.Тавинбэх:Эрчим хүчний салбар төлөвлөсөн ажлаа хийгээгүйн хор уршиг одоо гарч байна
Н.Учрал: Хүүхэд бүрт  хуримтлал үүсгэчхээр  банкнаас иргэд буцааж зээлээд хэдэн банк мөнгө хүүлэх юм уу
Б.Баттөмөр: Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хориглох хэрэгтэй
Ж.Батбилэг: Сургуулиудын спорт заал нээгдээгүй
Эрэн сурвалжлагдаж байсан 525 этгээдийг олж тогтоожээ
Б.Жавхлан:2022 онд улсын төсөвт 250 тэрбум төгрөг нэмэгдэж нийтдээ 430 тэрбум төгрөг төвлөрнө
Б.Батшугар ааваараа бахархдаг гэв
Г.Занданшатар: АН хэнийгээ хөөж туух нь танай намын дотоод асуудал шүү
Д.Хаянхярвааг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гаргажээ
Ковид-19-ийн хуулиар халхавчилж төрд “шахааны” 1000 гаруй хүн оруулсан байна
Зангарагтай байж болох ч загнах ЭРХГҮЙ
Г.Тэмүүлэн: Эдийн засгийн хөгжлийн яам хүчтэй яам байх хэрэгтэй
Зайсан толгойг ухаж байгаа нь “Өнөөх Н.Цэрэнбат”-тай холбоотой
Хөтөлж ирсэн ах минь
Тайландад ковидын халдвар нэмэгдэж, спортын наадам дахин хойшлууллаа
Коронавирусын халдвараар 16 хүн нас баржээ
Парламент бүтэн боллоо
Америкчууд хүнд гахайн бөөр шилжүүлэн суулгажээ
“ Hu" аялсаар, тоглосоор...
Хөгжлийг дэмжсэн онцлох төслүүд
Санхүүгээ зөв удирдах 50/20/30 дүрэм гэж юу вэ
Дамаскт цэргийн автобус дэлбэрч 14 хүний амь эрсдэлээ
Гал түймрийн улмаас нэг иргэн амиа алджээ
Дулааны III цахилгаан станцын үндсэн тоноглолуудын ашиглалтын хугацаа дууссан
Цэргийн дүйцүүлэх албыг хэн хаах вэ
Л.Оюун-Эрдэнэ сайд аа, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун Замын-Үүдийг бүр дордуулчихлаа
Сарын хугацаанд архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй
Э.Цэндбаатар аа үзүүлээд өг
Маргааш огцрох сайд нар
Маргаашийн 06:00 цагаас хөл хорио тогтооно
 Тэтгэврийг нь авахын тулд нас барсан эхийнхээ цогцсыг хадгалж байжээ
Ж. Мөнхбат УИХ-ын гишүүний бүрэн эрхээ "АЛДАХГҮЙН тулд БУЛТЖЭЭ"
Талибчууд телевизийн сэтгүүлчийн толгойд буу тулгаж, хүчээр мэдээ уншуулжээ
"Хуан Жу Гэг" буюу Жао Вэй улс төрийн золиос болж, улсаасаа дүрвэжээ
Афган мэргэн буудагчийг Талибанчууд гэр бүлийнхнийх өмнө цаазалжээ
АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд маш их гомджээ
"Оргил"-ын Ж.Ганбаатар, Л.Оюун-Эрдэнийг эзгүйчлэв
Цүнх баригч Ч.Мэндбаяр ШОРОНД
Монголын дипломат ажилтнууд хар тамхийг Монголоос авчирсан гэж мэдүүллээ
Ерөнхийлөгчийн албаа өгсөн Х.Баттулгыг нөхдийнх нь хамт дахин шалгана
Дасгалжуулагч нараа шүүмжилсэн Олимпийн тамирчин бусад улсаас орогнол хүсч байна
Б.Батбаяр: М.Лхагвагэрэлийг анх шигшээд авахад гайхаж байсан
Дундын зуучлагчгүй махны худалдаа маргаашнаас эхэлнэ
Талибанд үлдсэн Америкийн зэвсгүүд тэдэнд нэмэр болох уу
Шатахуун түгээгчийг буудаж хөнөөжээ
Тусгаарлагдаж байсан 14 настай охин хүчиндүүлжээ
МАН-ыг бужигнуулах маапааныг АН эхлүүлжээ
МАН-ын зодооны дараа ээлжит бусыг зарлана
Хотын даргын ах дүү нар Богд-Уул, Нүхт, Зайсангийн 15.5 га газарт эзэн суужээ
А.Сарнай нөхөртөө амьдрал бэлэглэжээ
Хууль зүйн сайдын ДУУЛИАНТ баривчилгаа юу болов
Х.Баттулга хувийн компаниудаараа дамжуулан “хөл” штабуудаа “нээжээ”
УУХҮ-ийн сайд Г.Ёндон маргааш ОГЦОРНО
Булганы залуу “Ухань хотоос ирсэн” гэж согтуурхжээ
Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татаж, нэр дэвшихгүй боллоо