2021-09-23

Зарагдсан барааг буцааж болно

By Сэтгүүлч О.Сарантуяа.
  • 7510
  • 0
  • 0

Хэрэв худалдан авсан бараа бүтээгдэхүүн чинь таалагдахгүй, бараагаа сайн шалгаж аваагүйн улмаас ямар нэгэн эвдрэл гэмтэлтэй, бүрэн бүтэн биш бол буцааж болно гэдгийг  хүмүүс тэр бүр мэддэггүй. Хэрэглэгчид бараагаа буцаая гээд очихоор лангуун дээрээ тавьсан  “Зарагдсан барааг буцаахгүй” гэсэн бичиг үзүүлээд хэлэх үггүй болгодог.

Мөн НӨАТ-ын баримт олгосон учраас эргүүлэн авч чадахгүй гэдэг. Ингээд бараагаа аваад буцдаг жишиг элбэг. Тэгвэл энэ асуудал нь хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж байгаа үйлдэл аж. Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тодруулсан юм.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: “Зарагдсан барааг буцааж болно.

Хэрэглэгч та гурав хоногийн хугацаанд худалдан авсан бараагаа бүрэн бүтнээр нь эргүүлэн өгөх боломж бий.  Худалдан авсан бараагаа буцаахыг хүсэж байгаа бол барааг яг хэвээр нь байлгах хэрэгтэй. Тухайлбал хаяг шошгыг нь аваагүй, задалсан тохиолдолд өмсөж хэрэглээгүй байх ёстой.  Мөн бараа бүтээгдэхүүнд доголдол үүссэн тохиолдолд буцаалтыг хэрхэн хийх талаар худалдаа үйлчилгээний төвүүд, дэлгүүрүүд дотоод журамдаа тодорхой тусгаж өгөх хэрэгтэй.  Бүтээгдэхүүнээ авчхаад НӨАТ-ын баримтаа уншуулсан бол бараа буцаахгүй гэдэг. Энэ нь хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж байгаа үйлдэл. Баримтаа бүртгүүлсэн ч тухайн сардаа НӨАТ-ын буцаалт хийж болно.” гэсэн тайлбар өгсөн юм.

Тэгвэл аж ахуйн нэгжүүдэд энэ асуудлаар ямар шаардлага тавьдаг, хэрхэн шийдвэрлэдэг вэ.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 12.5 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийг тус тус үндэслэн аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулах, зөрчлөө арилгах тухай албан шаардлагыг хүргүүлдэг.

Энэ хуулийн зохицуулалтаар иргэд, аж ахуйн нэгж зарагдсан бараагаа буцаахгүй тохиолдолд арга хэмжээ авах юм. Худалдан авсан барааг буцаахгүй тохиолдолд ШӨХТГ-т мэдэгдэж асуудлаа шийдүүлээрэй.

Нөгөөтэйгүүр ААН-үүд дотоод журамдаа  бараа буцаалтын талаар маш сайн тусгаж өгөх хэрэгтэй

Тухайлбал И-Март худалдааны сүлжээ дэлгүүр гурав хоногийн дотор буцаалт хийж, долоо хоногийн дотор өөр бараа бүтээгдэхүүнээр сольж болно гэж дотоод дүрэм журамдаа тусгаж өгсөн байдаг аж. Ингэснээр худалдагч худалдан авагчийн хооронд ойлголтын зөрүү үүсэхгүй. Үүнээс гадна иргэдийн сонголтод зөвөөр нөлөөлж бараа бүтээгдэхүүний онцлогийг хэрэглэгчдэд сайн таниулах хэрэгтэй.

Жишээлбэл харшил үүсгэнэ, онцлох бараа бүтээгдэхүүн шүү, хэврэг байх магадлалтай гэх мэтээр тайлбарлаж өгөх хэрэгтэй. Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн эвдрэл гэмтэлтэй, ямар нэгэн доголдолтой байгаад буцаасан тохиолдолд ААН бараа бүтээгдэхүүний доголдлоо зассаны дараа буцаан худалдаанд гаргах ёстой. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9 заалтыг үндэслэн хууран мэхлэх, хүч хэрэглэх тулган шаардах замаар бараа бүтээгдэхүүнээ борлуулсан тохиолдолд 9-20 сая төгрөгийн торгууль ногдуулдаг байна. Жишээ нь цахим орчинд химийн аргаар боловсруулж гаргаж авсан хуурамч зөгийн балыг цэвэр зөгийн бал гэж иргэдийг хуурч маш олон удаагийн захиалга авсан нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж хуурамч бүтээгдэхүүн борлуулсанд тооцогдож 20 сая төгрөгөөр торгуулсан юм. Иймээс иргэд ч мөн сонголтоо зөв хийх нь чухал юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асууд...

Дараагийн мэдээ

Тэтгэвэр ч үгүй, тэтгэмж ч үгүй НЭР ДЭВШИГЧИД

Холбоотой мэдээ

“Ардчилал ба сэтгүүл зүй” галерейн нээлт болно
Малын хулгайн гэмт хэрэг буурчээ
ОУХМ Б.Ганболд “Бээжин-2022” паралимпын эрх авлаа
Намагт шигдсэн эмэгтэй осголтын байдалтай байжээ
Боловсролын салбарт 2.3 их наяд төгөрөг зарцуулна
ОХУ коронавирусын халдвараас болж дахин хязгаарлалтын дэглэмээ чангатгалаа
Аймгуудад автомашин хуваарилжээ
Ерөнхийлөгчийн тухай хуулийг хэлэлцэнэ
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа
ДЭМБ-аас цар тахал 2022 онд үргэлжлэхийг анхаарууллаа
Өвгөн сайдын үе дууссан
Нэр нь тодорхой ч төсөв нь томдсон яамд байгуулах нь 
Г.Ёндон сайд аа огцорчхооч
Эмчийн буруугаас болж хоёр хүн нас  баржээ
Ж.Ганбаатар Л.Халтар сайдыг  зусардаж, зам тавих уу
АТГ-ынхаан ажлаа хий л дээ
Б. Бямбадорж “Сайн дураар 45 жолооч тандалт, хариу арга хэмжээний багт ажиллаж байна”
Засаг даргын орлогч Р.Чингис өөр албан тушаалд томилогдохоор болжээ
Бясалгалын төвөөс алга болсон эмэгтэйн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарчээ
Цэрэг татлагын хоёрдугаар ээлж эхэллээ
Б.Жавхлан: Ирэх жил хүүхдийн мөнгө  бүтэн үргэлжилнэ
Н.Тавинбэх:Эрчим хүчний салбар төлөвлөсөн ажлаа хийгээгүйн хор уршиг одоо гарч байна
Н.Учрал: Хүүхэд бүрт  хуримтлал үүсгэчхээр  банкнаас иргэд буцааж зээлээд хэдэн банк мөнгө хүүлэх юм уу
Б.Баттөмөр: Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хориглох хэрэгтэй
Ж.Батбилэг: Сургуулиудын спорт заал нээгдээгүй
Эрэн сурвалжлагдаж байсан 525 этгээдийг олж тогтоожээ
Б.Жавхлан:2022 онд улсын төсөвт 250 тэрбум төгрөг нэмэгдэж нийтдээ 430 тэрбум төгрөг төвлөрнө
Б.Батшугар ааваараа бахархдаг гэв
Г.Занданшатар: АН хэнийгээ хөөж туух нь танай намын дотоод асуудал шүү
Д.Хаянхярвааг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гаргажээ
Ковид-19-ийн хуулиар халхавчилж төрд “шахааны” 1000 гаруй хүн оруулсан байна
Зангарагтай байж болох ч загнах ЭРХГҮЙ
Г.Тэмүүлэн: Эдийн засгийн хөгжлийн яам хүчтэй яам байх хэрэгтэй
Зайсан толгойг ухаж байгаа нь “Өнөөх Н.Цэрэнбат”-тай холбоотой
Хөтөлж ирсэн ах минь
Улс төр

Хөтөлж ирсэн ах минь

0 514 22 Цагийн өмнө
Тайландад ковидын халдвар нэмэгдэж, спортын наадам дахин хойшлууллаа
Коронавирусын халдвараар 16 хүн нас баржээ
Парламент бүтэн боллоо
Америкчууд хүнд гахайн бөөр шилжүүлэн суулгажээ
“ Hu" аялсаар, тоглосоор...
Хөгжлийг дэмжсэн онцлох төслүүд
Санхүүгээ зөв удирдах 50/20/30 дүрэм гэж юу вэ
Дамаскт цэргийн автобус дэлбэрч 14 хүний амь эрсдэлээ
Гал түймрийн улмаас нэг иргэн амиа алджээ
Дулааны III цахилгаан станцын үндсэн тоноглолуудын ашиглалтын хугацаа дууссан
Цэргийн дүйцүүлэх албыг хэн хаах вэ
Тэд ирж явна
Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
Тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 388 даалгавар өгчээ
Н.Тавинбэх сайдад л “учир байна”
Л.Оюун-Эрдэнэ сайд аа, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун Замын-Үүдийг бүр дордуулчихлаа
Сарын хугацаанд архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй
Э.Цэндбаатар аа үзүүлээд өг
Маргааш огцрох сайд нар
Маргаашийн 06:00 цагаас хөл хорио тогтооно
 Тэтгэврийг нь авахын тулд нас барсан эхийнхээ цогцсыг хадгалж байжээ
Ж. Мөнхбат УИХ-ын гишүүний бүрэн эрхээ "АЛДАХГҮЙН тулд БУЛТЖЭЭ"
Талибчууд телевизийн сэтгүүлчийн толгойд буу тулгаж, хүчээр мэдээ уншуулжээ
"Хуан Жу Гэг" буюу Жао Вэй улс төрийн золиос болж, улсаасаа дүрвэжээ
Афган мэргэн буудагчийг Талибанчууд гэр бүлийнхнийх өмнө цаазалжээ
АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд маш их гомджээ
"Оргил"-ын Ж.Ганбаатар, Л.Оюун-Эрдэнийг эзгүйчлэв
Цүнх баригч Ч.Мэндбаяр ШОРОНД
Монголын дипломат ажилтнууд хар тамхийг Монголоос авчирсан гэж мэдүүллээ
Ерөнхийлөгчийн албаа өгсөн Х.Баттулгыг нөхдийнх нь хамт дахин шалгана
Дасгалжуулагч нараа шүүмжилсэн Олимпийн тамирчин бусад улсаас орогнол хүсч байна
Б.Батбаяр: М.Лхагвагэрэлийг анх шигшээд авахад гайхаж байсан
Дундын зуучлагчгүй махны худалдаа маргаашнаас эхэлнэ
Талибанд үлдсэн Америкийн зэвсгүүд тэдэнд нэмэр болох уу
Шатахуун түгээгчийг буудаж хөнөөжээ
Тусгаарлагдаж байсан 14 настай охин хүчиндүүлжээ
МАН-ыг бужигнуулах маапааныг АН эхлүүлжээ
МАН-ын зодооны дараа ээлжит бусыг зарлана
Хотын даргын ах дүү нар Богд-Уул, Нүхт, Зайсангийн 15.5 га газарт эзэн суужээ
А.Сарнай нөхөртөө амьдрал бэлэглэжээ
Хууль зүйн сайдын ДУУЛИАНТ баривчилгаа юу болов
Х.Баттулга хувийн компаниудаараа дамжуулан “хөл” штабуудаа “нээжээ”
УУХҮ-ийн сайд Г.Ёндон маргааш ОГЦОРНО
Булганы залуу “Ухань хотоос ирсэн” гэж согтуурхжээ
Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татаж, нэр дэвшихгүй боллоо