Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, айл өрхийн халаалтыг өнөөдрөөс өгнө

"УБДС" ТӨХК өнөөдөр 2021-2022 оны төвлөрсөн дулаан хангамжийн халаалтыг залгана. Төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны халаалт өгч эхлэх хугацааг есдүгээр сарын 15, дуусах хугацааг тавдугаар сарын 15-ны өдрөөр тогтоосон байна. 

Харин ААН, байгууллагын халаалт эхлэх хугацааг 10 дугаар сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрөөр дуусгах юм байна.

Төстэй мэдээ