Цаг агаарын өөрчлөлт залуу хүмүүсийн тархинд сөрөг үр дагавар гаргаж байна

Их Британийн University of Bath-ийн болон өөр сургуулиудын судлаачид 10 улсын 10.000 гаруй 16-25 насны хүмүүсээс цаг агаарын өөрчлөлт тэдэнд ямар мэдрэмж төрүүлдэг талаар судалгаа авжээ. Судалгааны дүнг хэдэн үгэнд багтаахад: “Үнэхээр их санаа зовж байна” гэсэн дүгнэлт гарсан байна. Мөн засгийн газрууд цаг агаарын өөрчлөлтийг зогсоохын тулд хангалттай зүйл хийхгүй байна гэжээ.

Судалгаанд оролцсон хүмүүсийн ойролцоогоор 60 хувь нь цаг агаарын өөрчлөлтөөс болж “Маш их” аль эсхүл “Туйлын” санаа зовж байна гэсэн хариулт өгчээ. Талаас их хувь нь “Айдастай, гунигтай, санаа зовсон, хүч чадалгүй, арчаагүй, буруутай” гэсэн үгтэй холбоотой бодлууд төрүүлдэг гэсэн байна. Эерэг бодол энэхүү судалгаанд маш бага үзэгдсэн ба 77 хувь нь ирээдүйг “Айдас төрүүлэм” гэж хариулж, 56 хувь нь хүн төрөлхтөн баларсан гэдэгтэй санал нэгджээ.

Маш олон залуу хүмүүсийн дунд иймэрхүү айх болон санаа зовох мэдрэмж нь өдөр тутамд төвөг учруулдаг гэж нийт судалгааны 45 хувь нь үзжээ. Өмнөд хагас бөмбөрцөгт амьдарч буй ядуу буурай орны хүмүүсийн хувьд цаг агаарын өөрчлөлтөөс болж илүү их гамшигт өртөх боломжтой тул тэд илүү их санаа зовдог ба тэдний өдөр тутмын амьдралд илүү  сөрөг үр дагавартай байдгийг олжээ.

Нийт судалгаанд оролцсон АНУ, Их Британи, Австрали, Бразил, Франц, Финланд, Энэтхэг, Нигери, Португали болон Филиппин улсуудын залуучуудын 65 хувь нь засгийн газраас цаг агаарын өөрчлөлтийн эсрэг үр дүнгүй үйлдэл хийдэг гэж үзсэн бол 60 хувь нь засгийн газар иргэдийнхээ бухимдлыг үл тоодог гэж үздэг аж. Мөн бусадтай энэ асуудлын талаар ярилцдаг хүмүүсийн тал нь бусад хүмүүс үл ойшоодог гэдгийг олжээ.

Судлаачид  хэлэхдээ ганцаараа цаг агаарын өөрчлөлттэй тэмцэх боломжгүй. Гэхдээ эрх барьж буй хүмүүс дэлхийг хамгаалах үүрэгтэй мөн энэ гарагийг өвлөн авч буй хүмүүсийн сэтгэхүйд санаа зовох хэрэгтэй гэдгийг хэлжээ. Нэгэн 16 настан энэхүү судалгаанд  “Залуу хүмүүс бидэнд арай өөр байхаа. Энэ дэлхийн сүйрэл бол бид нарт илүү хувийн асуудал” гэж ээ.

Эх Сурвалж: NPR

Төстэй мэдээ