Томуугийн дархлаажуулалт энэ сарын 22-ныг дуустал үргэлжилнэ

Жил бүрийн 10 дугаар сард улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтын вакцин хийдэг. Энэ жилийн хувьд Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Томуугаас сэргийлье” уриан дор дархлаажуулалтын 10 хоногийг эхлүүлээд байна. Тодруулбал, энэ удаагийн дархлаажуулалтыг 9 дүгээр сарын 13-22-ны хооронд зохион байгуулах бөгөөд 2-11 насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийг хамруулах юм. Дархлаажуулалтад зорилтот бүлгийн 170 мянга гаруй иргэн хамруулах тооцоо бий аж. Түүнчлэн энэ жил БНСУ-д үйлдвэрлэсэн томуугийн вакцинаар дархлаажуулалт  хийж байна.

Нийслэлийн хэмжээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дархлаажуулалт хийгдэх ба  сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд явуулын баг дархлаажуулалт хийхээр төлөвлөжээ.

ӨЭМТ-үүдэд энэ сарын 13-наас эхэлэн томуугийн вакцин хийж эхэлсэн бол  явуулын цэг өнөөдрөөс буюу 9 дүгээр сарын 15-наас  эхэлж буй юм.

Хүүхдүүдэд вакцин хийхдээ эцэг, эх, асран хамгаалагчаар зөвшөөрлийн хуудас бөглүүлэх юм.

Төстэй мэдээ