Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээе гэвэл ТОМ ХАР, ТОМ СЭТГЭ

Дэлхий дахиныг хамарсан цар тахал манай улсыг ч тойрсонгүй. Цар тахлын нөхцөл байдал хүндхэн байдалд байгаа энэ үед  улс орны эдийн засагч мөн хямралд орсон байна. Олон ч аж ахуйн нэгж хоёр жил торгоосны эцэст хаалга үүдээ бүр мөсөн барьж дампуурлаа зарлаад байгаа.

Тэгвэл Улсын эдийн засагт бага зэрэг өсөлт ажиглагдаж эхэллээ гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Энэ эгзэгтэй цаг үед л эдийн засгийн бодлогоо төр дангаар гаргах бус  улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран ажиллаж, нэгдмэл байр суурьтай нэг бодлогоор явбал эдийн засгаа сэргээж, экспортын орлогоо өсгөх бодит боломж харагдаж байгаа юм. Аж ахуйн нэгж байгууллагууд энэ хүндхэн цаг үед биднийг дэмжээд санаа бодлыг минь сонсоод, бидэнд дарамт өгөлгүй энэ хүнд цаг үеийг туулаад гарахыг хүсэж байна.

Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Х.Ганбаатар:

Хувийн хэвшлийнхний ганц хүсэж буй зүйл нь цар тахлын үед янз бүрийн татваруудаа энэ цаг үед царцааж өгөхийг хүсэж байна.  Мөн нийгмийн даатгалын өртэй аж ахуйн нэгжид шимтгэлд хүү алдагд тооцохгүй байгаач. Бид хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж энэ цаг үеийг туулж байна. Экспортын орлогыг нэмэгдүүлж эдийн засгаа эрчимжүүлье гэвэл бидний төсөл хөтөлбөрүүдийг дэмжихийг хүсэж байна. 100 сая төгрөгөөс дээж борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг онцгой албан татвараас чөлөөлье. Экспортын бараа бүтээгдэхүүн тэр дундаа мах, түүхий эд зэргийг  бэлтгэдэг компаниудаа татвараас чөлөөлж экспортод нөлөөлөхөд тусалъя. Зам тээвэр, хэвлэх үйлдвэр, хүнс, хувцас хэрэглэл гэх мэт үндэснийхээ үйлдвэрийг дэмжмээр байна гэдгийг хэлсэн юм.

Тэгвэл төр засгийн зүгээс аж ахуйн нэгжээ дэмжсэн бодлого явуулсан хэвээр эдийн засгаа  дэмжсээр байна гэдгийг хэлдэг.

МУ-ын. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Төр засгийн зүгээс аж ахуйн нэгж, хувийн хэвшлээ дэмжсэн ажлыг хийж байгаа. Тухайлбал аж ахуйн нэгжийг дэмжсэн 3 хувийн зээл, төсөл хөтөлбөрүүдийн тендер, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт гээд бид боломжтой бүхий л талаараа дэмжсэн . Цар тахал дэлхийн нийтийг бүрхсэн энэ цаг үед бид хүндхэн  нөхцөл байдалд эдийн засгаа унагачихгүй  авч үлдэх талаар ажиллаж байна. Эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөр одоо ч хэрэгжээд үр дүнгээ өгөөд явж байна.  Төр хувийн хэвшилтэйгээ эдийн засгаа хэрхэн сэргээх, тогтвортой цаашлаад өсөлттэй болгохын тулд юуг анхаарах тал дээр хамтран ажиллана” гэж  байгаа ч үнэндээ нөгөө л  “Эдийн засгаа сэргээж эрүүл мэндээ дэмжих 10 их наяд”-аа ярьсан хэвээр байна.

Гэтэл эдийн засаг гэдэг ямх ямхаар урагшилдаг  ч унахдаа хэд дахин илүү том, бас хурдтайгаар унадаг шүү дээ.

Иймд ААН, иргэнийг дэмжсэн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээл”-ээс цааш давж сэтгэх, ажиллах шаардлага тулгараад байна.  

Төстэй мэдээ