2021-09-14

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тухай санал солилцлоо

By Сэтгүүлч С.Цээл.
  • 1407
  • 0
  • 0

Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчдийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Сарангэрэл тэргүүтэй төлөөлөл өчигдөр (2021.09.13) хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, бүс нутгийн алслагдсан байдлаас үл хамааран бүх шатны боловсролыг тэгш хүртээмжтэй болгох асуудлаар ярилцаж, санал солилцсон юм.

Улсын Их Хурал дахь эмэгтэйчүүдийн бүлгийн дарга Д.Сарангэрэл хэлэхдээ, “Энэ удаагийн парламентад хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүн сонгогдон ажиллаж байна. Манай улс Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийг 2011 онд баталсан. Мөн парламент дахь хүйсийн тэгш байдлыг хангах үүднээс Улсын Их Хурлын сонгуулийн хуульд тухайн нам эвслээс нэр дэвшигчийн 20-иос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байхаар заасан. Бид цаашид энэ хувь хэмжээг 30 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна” хэмээгээд Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Жендэрийн үндэсний хорооны Бодлогын зөвлөлд Улсын Их Хурлын 13 эмэгтэй гишүүн бүгд орж ажиллахаар болсныг хэллээ. 

Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй, “Монгол Улсад айлчлах хугацаанд парламентын эмэгтэй гишүүдтэй уулзаж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлаар санал солилцож байгаадаа баяртай байна. Манай улсын парламентад 35 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Бусад улс оронтой харьцуулахад өндөр ч 50 хувьд хүргэх шаардлага бий. Харин орон нутгийн түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж, 50 хувьд хүрсэн. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, аль ч салбарт хүйсийн тэгш оролцоо, тэнцвэрийг хангахад боловсролын тэгш байдал чухал үүрэгтэй. Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн гишүүд хоёр улсын парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаа. Тиймээс Сенатын зүгээс бүхий л талаар дэмжин ажиллана” гэлээ.

Уулзалтад Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн А.Адьяасүрэн, П.Анужин, Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа нар оролцлоо. Францын талаас Сенатын дэд дарга, Соёл, боловсрол, харилцаа холбооны бодлогын байнгын хорооны гишүүн, Франц-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга, хатагтай Натали Дэлатр, Сенатын гишүүн, Орон нутгийн төлөвлөлт, тогтвортой хөгжлийн бодлогын байнгын хорооны нарийн бичгийн дарга, Франц-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга, ноён Паскал Мартин, Сенатын гишүүн, Франц-Монголын найрамдлын бүлгийн гишүүн, хатагтай Мари-Пиер Ришэ, Сенатын Гадаад харилцаа, ёслолын газрын дэд зохицуулагч, Франц-Монголын найрамдлын бүлгийн нарийн бичгийн дарга, ноён Завье Вэрн, БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Жүльен Попер нар оролцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асууд...

Дараагийн мэдээ

Амиа хорлох гэсэн согтуу иргэнийг аварчээ

Холбоотой мэдээ

Монгол Оросын сэтгүүлчид чуулна
Төрийн албаны 205 мянган ажилтаны 3600 нь улстөрийн албан тушаалтан байна
 Өнгөрөгч хоногт 1719 тохиолдол бүртгэгдэж, 19  хүн хорвоог орхижээ
Цалин урамшуулалтай холбоотой асуудлыг Засгийн газар оруулж ирэх ёстой
Ц.Төмөр-Очир: Эмнэлэг хэдийгээр  эрүүл мэндийн байгууллага ч халдварын эрсдэл хамгийн өндөртэй газар
Б.Ууганбаяр: Гуравдугаар тун хэрэгтэй
“Ардчилал ба сэтгүүл зүй” галерейн нээлт болно
Малын хулгайн гэмт хэрэг буурчээ
ОУХМ Б.Ганболд “Бээжин-2022” паралимпын эрх авлаа
Намагт шигдсэн эмэгтэй осголтын байдалтай байжээ
Боловсролын салбарт 2.3 их наяд төгөрөг зарцуулна
ОХУ коронавирусын халдвараас болж дахин хязгаарлалтын дэглэмээ чангатгалаа
Аймгуудад автомашин хуваарилжээ
Ерөнхийлөгчийн тухай хуулийг хэлэлцэнэ
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа
ДЭМБ-аас цар тахал 2022 онд үргэлжлэхийг анхаарууллаа
Өвгөн сайдын үе дууссан
Нэр нь тодорхой ч төсөв нь томдсон яамд байгуулах нь 
Г.Ёндон сайд аа огцорчхооч
Эмчийн буруугаас болж хоёр хүн нас  баржээ
Ж.Ганбаатар Л.Халтар сайдыг  зусардаж, зам тавих уу
АТГ-ынхаан ажлаа хий л дээ
Б. Бямбадорж “Сайн дураар 45 жолооч тандалт, хариу арга хэмжээний багт ажиллаж байна”
Засаг даргын орлогч Р.Чингис өөр албан тушаалд томилогдохоор болжээ
Бясалгалын төвөөс алга болсон эмэгтэйн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарчээ
Цэрэг татлагын хоёрдугаар ээлж эхэллээ
Б.Жавхлан: Ирэх жил хүүхдийн мөнгө  бүтэн үргэлжилнэ
Н.Тавинбэх:Эрчим хүчний салбар төлөвлөсөн ажлаа хийгээгүйн хор уршиг одоо гарч байна
Н.Учрал: Хүүхэд бүрт  хуримтлал үүсгэчхээр  банкнаас иргэд буцааж зээлээд хэдэн банк мөнгө хүүлэх юм уу
Б.Баттөмөр: Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хориглох хэрэгтэй
Ж.Батбилэг: Сургуулиудын спорт заал нээгдээгүй
Эрэн сурвалжлагдаж байсан 525 этгээдийг олж тогтоожээ
Б.Жавхлан:2022 онд улсын төсөвт 250 тэрбум төгрөг нэмэгдэж нийтдээ 430 тэрбум төгрөг төвлөрнө
Б.Батшугар ааваараа бахархдаг гэв
Г.Занданшатар: АН хэнийгээ хөөж туух нь танай намын дотоод асуудал шүү
Д.Хаянхярвааг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гаргажээ
Ковид-19-ийн хуулиар халхавчилж төрд “шахааны” 1000 гаруй хүн оруулсан байна
Зангарагтай байж болох ч загнах ЭРХГҮЙ
Г.Тэмүүлэн: Эдийн засгийн хөгжлийн яам хүчтэй яам байх хэрэгтэй
Зайсан толгойг ухаж байгаа нь “Өнөөх Н.Цэрэнбат”-тай холбоотой
Хөтөлж ирсэн ах минь
Тайландад ковидын халдвар нэмэгдэж, спортын наадам дахин хойшлууллаа
Коронавирусын халдвараар 16 хүн нас баржээ
Парламент бүтэн боллоо
Америкчууд хүнд гахайн бөөр шилжүүлэн суулгажээ
“ Hu" аялсаар, тоглосоор...
Хөгжлийг дэмжсэн онцлох төслүүд
Санхүүгээ зөв удирдах 50/20/30 дүрэм гэж юу вэ
Дамаскт цэргийн автобус дэлбэрч 14 хүний амь эрсдэлээ
Гал түймрийн улмаас нэг иргэн амиа алджээ
Л.Оюун-Эрдэнэ сайд аа, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун Замын-Үүдийг бүр дордуулчихлаа
Сарын хугацаанд архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй
Э.Цэндбаатар аа үзүүлээд өг
Маргааш огцрох сайд нар
Маргаашийн 06:00 цагаас хөл хорио тогтооно
 Тэтгэврийг нь авахын тулд нас барсан эхийнхээ цогцсыг хадгалж байжээ
Ж. Мөнхбат УИХ-ын гишүүний бүрэн эрхээ "АЛДАХГҮЙН тулд БУЛТЖЭЭ"
Талибчууд телевизийн сэтгүүлчийн толгойд буу тулгаж, хүчээр мэдээ уншуулжээ
"Хуан Жу Гэг" буюу Жао Вэй улс төрийн золиос болж, улсаасаа дүрвэжээ
Афган мэргэн буудагчийг Талибанчууд гэр бүлийнхнийх өмнө цаазалжээ
АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд маш их гомджээ
"Оргил"-ын Ж.Ганбаатар, Л.Оюун-Эрдэнийг эзгүйчлэв
Цүнх баригч Ч.Мэндбаяр ШОРОНД
Монголын дипломат ажилтнууд хар тамхийг Монголоос авчирсан гэж мэдүүллээ
Ерөнхийлөгчийн албаа өгсөн Х.Баттулгыг нөхдийнх нь хамт дахин шалгана
Дасгалжуулагч нараа шүүмжилсэн Олимпийн тамирчин бусад улсаас орогнол хүсч байна
Б.Батбаяр: М.Лхагвагэрэлийг анх шигшээд авахад гайхаж байсан
Дундын зуучлагчгүй махны худалдаа маргаашнаас эхэлнэ
Талибанд үлдсэн Америкийн зэвсгүүд тэдэнд нэмэр болох уу
Шатахуун түгээгчийг буудаж хөнөөжээ
Тусгаарлагдаж байсан 14 настай охин хүчиндүүлжээ
МАН-ыг бужигнуулах маапааныг АН эхлүүлжээ
МАН-ын зодооны дараа ээлжит бусыг зарлана
Хотын даргын ах дүү нар Богд-Уул, Нүхт, Зайсангийн 15.5 га газарт эзэн суужээ
А.Сарнай нөхөртөө амьдрал бэлэглэжээ
Хууль зүйн сайдын ДУУЛИАНТ баривчилгаа юу болов
Х.Баттулга хувийн компаниудаараа дамжуулан “хөл” штабуудаа “нээжээ”
УУХҮ-ийн сайд Г.Ёндон маргааш ОГЦОРНО
Булганы залуу “Ухань хотоос ирсэн” гэж согтуурхжээ
Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татаж, нэр дэвшихгүй боллоо