Боолын нийгмийг хүслээ  гэж үү

"Манай Ерөнхийлөгч Залуучууд их залхуу байна. Өдрийн 20-30 мянгаар ажиллахгүй байна" гэж залуучуудаа загнаад ч байх шиг...

Солонгост харласан Монгол залуус залхуудаа тэнд очиж барлаг хийгээгүй. Өдрийн 20 мянга гэдэг бол ажилдаа ирж очих унааны л зардал шүү дээ. Гадаадад ажиллаж байгаа залуус сарын 4-5 сая төгрөг олж ар гэрээ тэжээхийн тулд хамгийн хүнд хүчир ажил хийж тэр улсынхаа хамгийн бага цалинг авч байна.

МАНгарууд та нар 100 жил энэ улсыг удирдахдаа үр хойчдоо ийм боолын сэтгэхүй суулгаж боолын хөдөлмөр тулгаж байна. Зальтай хулгайч нар нь дарга болчихдог ард түмний татварт өгсөн мөнгөөр тансаглаж гулгитлаа идэж байдаг та нар өөрийнхөө суганд наалдсан бөөснүүдээ өдрийн 20 мянгаар цалинжуулаад үз дээ..

Ийм пост цахим орчинд гарч уг постын дор ард иргэд ямар их бухимдав аа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэнд бус ард түмнээ доромжилсонд л хамаг учир байгаа юм. Өнөөдөр улс орны амьдрал ямар байгааг, кг мах, гурил, ногоо бас ширхэг талх ямар үнэтэйг мэдэхгүйгээр улс орноо удирдаж явах нь юу л бол...

Монголын эрх баригчид ийм байдлаар ард иргэдээ үл тоож БООЛ  байлгахыг хүсч байхад гадаадын улс орны сайдууд хүний амь аврахын тулд амиа зольж байна. Тэнгэр газар шиг ялгаатай сэтгэлгээ гэж үүнийг л хэлэх байх.

Товчхондоо бол Ерөнхийлөгчийн хэлсэн энэ үгнээс Монголчуудаа боол шиг байлгахыг, БООЛЫН нийгэмдээ эргэн очихыг хүсч байна гэж ойлгогдсон учраас нийтээрээ шахам бухимдав. Харин ард түмэн ийм нийгмийг, ийм амьдралыг хүсээгүй.

Арлын Японы хөгжлийг бахдан бишрэх хэрнэ “Өдрийн 20 мянган төгрөгийн ажлыг голлоо” гэж ярих нь эрх баригчид өөрсдөө ЯСТ МЭЛХИЙН  хурдаар бүр 2006 оны орчимд явж байгааг илтгэв.

Тэгвэл эдийн засгийн шинжээчид өнөөдрийн 50 мянган төгрөг 2004-2006 оны 6000 төгрөгтэй тэнцэж байгааг дуу нэгтэй хэлж байгаа.

Мэдээж өчигдөр цар тахлын дараах эдийн засгийг хэрхэн сэргээх талаар сайхан, ирээдүйтэй, гэрэлтэй зүйл ярьсан л байх. Гэхдээ л ард түмэн гомджээ. Өнгөрөгч Баасан гарагт сошиалаар шуугьсан энэ шуурга  өнөөдөр буюу 9 дүгээр сарын 14-ний өглөө ч бас автобусанд шуурч л байна.

Төрийн тэргүүн маань ер нь юу хэлчхэв ээ...

Төстэй мэдээ