Аавынхаа зээлийн картаар 12 настай хүү Бали аралд 4 хоног амарчээ

Сидней хотод амьдардаг 12 настай Дрю гэдэг хүү ээждээ Бали аралд амрах хүсэлтэйгээ хэлэхэд мэдээж огтхон x хүлээж авсангүй. Ингээд хүү өөрөө санаачлагыг гартаа авч аавынхаа зээлийн карт, эмээгийнхээ гадаад паспортыг хулгайлж бэлджээ. Дараа нь интерн-тээс насанд хүрээгүй хүн асран хамгаалагчгүйгээр нисэж болох нисэх компанийг хайсаар олж Индонезийн Денпасар хот хүртэл зорчих нислэгийн тийз захилсан байна. Тийзний төлбөрийг зээлийн картаар хийсэн бөгөөд  эмээгийнхээ нэрээр зочид буудалд өрөө захиалжээ.

Нисэх тийзээ авсаны дараа иргэний үнэмлэх /Австралид хүүхдийг төрөнгүүт шууд өгдөг/, сурлагын дэвтрээ аваад хичээлдээ явлаа гэж гараад аялалдаа морджээ. Тооцоолсоны дагуу Сиднейн нисэх буудлаас онгоцондоо маш амархан суусан байна. Индонезийн Денпасар хотын зочид буудлынхан 12 настай Австрали хүүг насанд хүрсэн хүнгүйгээр эмээгийх нь нэр дээр захиалсан өрөөнд оруулахгүй гэжээ.

Гэсэн ч хүү эгч тун дахгүй араас нь ирнэ, эмээ ч ирнэ гэж ятгаж итгүүлсээр өрөөндөө орж чаджээ. Зочид буудлынхан дараа нь ирж шалгана гэсэн ч удалгүй ганцаараа яваа хүүгийн тухай таг мартсан байна. Ингээд хүү дөрвөн одтой зочид буудалд тансагласан аж. Хүүгээ алга болсоныг ээж нь мэдэж газар сайгүй хайсан ч олсонгүй. Удалгүй эмээгийнх нь гадаад паспорт алга болсоныг мэдээд л хүүгээ гадаад явсаныг мэджээ. Ингээд хүүгээ хаана байгааг олж мэдэн араас нь очиж авах хүртэл Дрю дөрвөн өдөр дураараа дургисан байжээ. Өдгөө хүүгийн эцэг эх нисэх компани, хил гаалийн ажилтнуудын эсрэг зарга үүсгээд байгаа гэнэ.

Төстэй мэдээ