РС тоглоомонд донтохгүй гэж 19 настай залуу зүүн гараа цавчжээ

Хятадад компьютер тоглоомонд донтсон 24 сая өсвөр насныхан байдаг гэсэн судалгаа бий. Тэдэн шиг болохгүй гэсэн нэгэн хятад залуу зүүн гараа тас цавчсан хэрэг Цзянсу мужийн Наньтун  хотод гарчээ. 

Залуугийн ээж нь 23:00 цагийн үед хүүгийнхээ өрөөнд ороход “эмнэлэг явлаа, санаа зоволтгүй” гэсэн бичиг орхисон аж. Энэ үед PC тоглоомд донтож байгаагаа ойлгосон залуу гэрээсээ заазуур нууж гараад хажуугийнхаа цэцэрлэгт зүүн гараа тас цавчаад тэндээсээ шууд эмнэлэг явсан байжээ. Эцэг эх нь болсон явдлыг сонсоод цочирдон ухаан санаа нь үймэрч орхисон гэнэ.

Төстэй мэдээ