Кабул дахь АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд нисэх онгоцны буудал руу явах тушаал авсан ч ямар ч хамгаалалтгүй явсан тул аймшигтай зүйлүүдтэй нүүр тулжээ. Тэд АНУ энэ үйл явдлыг хэрхэн удирдаж байгаад маш сэтгэл дундуур байгаагаа болон “гомдож” байгаагаа илэрхийлжээ. Шалган нэвтрүүлэх цэгүүд дээр Талибаны дайчид ажилчид руу дайрч давшилж, нулимах зэргээр маш хүндлэлгүй харьцсан байна.
Зарим нь сандран гүйж, зугтаж байгаа хүмүүст шахуулж даруулах, хүүхдээ алдах дөхсөн зэрэг тохиолдол гарчээ. Мөн хүмүүс хэт халуунаас болж зам дээр ухаан алдсан гээд маш аюултай нөхцөл байдалд “аймшигтай туршлага” боллоо гэж ярилцлага өгчээ. Нэгэн ажилтан “Тэр олон хүн дунд шахцалдаж байснаас Талибаны суманд үхсэн дээр байсан” гэсэн бол өөр нэг нь “Энд үхсэн ч баяртай байна. Ядаж л нэр төртэйгөө үхнэ” гэж хэлжээ. Одоогийн байдлаар АНУ-ын засгийн газраас ойролцоогоор 37.000 хүнийг татан гаргаад байна.
Эх Сурвалж: New York Post
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334