Токио 2020 зуны Олимпийн наадамд Беларусь Улсыг төлөөлөн оролцож буй гүйлтийн тамирчин Кристсина Цимануская дасгалжуулагч нараа шүүмжилснийхээ төлөө нутаг руугаа эрт буцах тушаал авчээ.
Тэрбээр эмэгтэйчүүдийн 200 метрийн гүйлтийн төрөлд оролцох хуваарьтай ирсэн ч удалгүй өөр уралдаанд оролцуулах болсон тухай олон нийтийн сүлжээгээр мэдэгдэж гомдол гаргасан юм.
Иймээс түүнд багийнхан нь дарамт шахалт үзүүлж, нутаг руугаа буцахыг албадан нисэх буудалд хүчээр хүргэсэн тул аюулгүй байдлаа хангах зорилгоор нисэхийн цагдаа нарт хүсэлт тавьж, хамгаалалт хүссэн байна. Мөн энэ асуудлаар Олон Улсын Олимпийн хорооноос ч тусламж хүссэн ба “эх орон руугаа буцаж очихоос, гэр бүлийг нь хэлмэгдүүлэхээс айж байна” гэжээ.
Беларусийн албаны хүмүүсээс тодруулахад түүнийг “сэтгэл санааны болон сэтгэл зүйн байдлаасаа болж багаас хасагдсан” гэсэн байна.
Тамирчин Циманоуская одоо Европоос орогнол хүсэх бодолтой байгаа бөгөөд Чех, Польш зэрэг хэд хэдэн улс түүнд виз, хамгаалалт санал болгоход бэлэн байгаагаа мэдэгдэв.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334