Өнгөрсөн сарын 4-ний өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд суманд ажиллахдаа“Төрийн албанд тогтсон хүнд суртлыг арилгах, Замын-Үүдийн мафитай Засгийн газар хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдэж 06-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан хуулийнханы десантыг тус газарт буулгаж байв.
Тэд очсон даруйдаа Замын-Үүд сумын Засаг дарга Х.Анхбаяр, орлогч дарга болон тус суман дахь Автотээврийн газрын дарга А.Хатансайхан, Хилийн 0108-р ангийн захирагч Б.Нямбат, тус ангийн замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Х.Уранбаяр, Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах н.Саруул нарын зургаан хүнийг хойшлуулашгүйгээр баривчилж сүрийг үзүүлсэн.
Тухайн үед Х.Нямбаатар сайд дээрх хүмүүсийг баривчилахдаа "Зургаан албан тушаалтныг шалгаж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байна. Прокурорын байгууллагын зөвшөөрлийн дагуу явж байгаа. Эдгээр хүмүүсийг яллагдагчаар татах хангалттай үндэслэл бий" гэх тайлбарыг өгч байсан.
Тэгвэл одоо дээрх албан тушаалтнууд бүгд суллагдаж ажилгүйчүүдийн эгнээнд шилжжээ. Уг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэднийг яллагдагчаар татах хангалттай үндэслэл бий гэж мэдэгдсэн хэрнээ яагаад суллаж явуулав гэх асуулт байна.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын энэхүү дуулиантай баривчилгаа тухайн үед улс даяар сенсаци, тарьж хамаг амьтны анхаарлыг өөрсддөө татсан ч төгсгөл нь иймэрхүү маягаар дуусч буй нь энэ ажиллагааны яг эцсийн зорилго юу байсан бэ гэдгийг хүн бүхэн дотроо тунгаана биз ээ.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334