Ирэх сарын 1-ээс Дархан руу хяналт шалгалтгүй нэвтэрнэ

Дархан-Уул аймгийн Онцгой комисс хуралдаж ирэх сараас шалган нэвтрүүлэх постуудыг татан буулгахаар болжээ.

Тодруулбал, тус аймгийн Онцгой комиссоос ирэх сарын 1-ээс эхлэн шалган нэвтрүүлэх постуудаа татан болгож иргэдийг чөлөөтэй зорчуулна гэсэн үг. Тэд дараах  шийдвэрийг гаргажээ.

  • Энэ оны есрдүгээр сарын 1 хүртэл аймгийн нутаг дэвсгэрт ямар нэг баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахгүй байх шийдвэр хэвээр мөрдөгдөнө.
  • Элсэлтийн ерөнхий шалгалт наймдугаар сарын 22 болно. Шалгалтыг гурван байранд зохион байгуулахаар төлөвлөжээ. Иймд, халдвар хамгааллыг хангаж, бэлтгэл ажлыг сайтар зохион байгуулах үүрэг чиглэлийг АОК-оос өгчээ.
  • Аж ахуйн нэгж, албан байгууллагууд 14 хоногт нэг удаа ажилтан албан хаагчдаа түргэвчилсэн шинжилгээнд хамруулдах ажлыг үргэлжлүүлнэ.
  • Вакцины бүрэн тунд хамрагдсан 12-оос дээш насны хүүхдүүд наймдугаар сарын 1-ээс секц дугуйланд хамрагдаж болно.
Төстэй мэдээ