1115 хүнээс халдвар илэрч, 7 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөр байдлын тухай ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр Тэрбээр " Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 7,408 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,115 хүнээс коронавирусийн халдвар илэрч, нийт халдварын тоо улсын хэмжээнд 159,106 болж нэмэгдэв.

Дотоодын халдварыг задалж танилцуулбал,

  • 359 нь Улаанбаатар хотод
  • 758 нь хөдөө орон нутагт батлагджээ.

Мөн хугацаанд 41-80 насны 7 хүн эндлээ.Ингэснээр халдварын улмаас нийт нас баралтын тоо 789 болж байна.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,556 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 11,129 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 6,638
  • Хүндэвтэр- 2,787
  • Хүнд – 949
  • Маш хүнд - 182 хүн байна.

 

Төстэй мэдээ