Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг өсчээ

Монгол Улсын хэмжээнд 2021 оны хагас жилд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 21.3 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 23.8 хувиар буурсан байна. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн 6694 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5656 хүнд ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. 865 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авсан байна.

Харин Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг өссөн дүнтэй байна.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.

  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 19 хэргээр буюу 17.3 хувиар,
  • Хүүхдийн эсрэг гэмт хэрэг 4 хэргээр буюу 3 дахин,
  • Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг 1 хэргээр буюу 1 дахин өссөн байна.

Мөн хугацаанд буурсан гэмт хэргийн жагсаалт

  • Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 175 хэргээр буюу 32.2 хувиар,

  • Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 608 хэргээр буюу 19.6 хувиар,

  • Хулгайлах гэмт хэрэг 376 хэргээр буюу 39.6 хувиар,  

  • Дээрэмдэх гэмт хэрэг 60 хэргээр буюу 42.3 хувиар,

  • Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 25 хэргээр буюу 11.5 хувиар,

  • Мал хулгайлах гэмт хэрэг 128 хэргээр буюу 52.0 хувиар буурсан дүнтэй гарсан байна.

Эх сурвалж: ШЕЗ

Төстэй мэдээ