Эдийн засаг сайжирчээ

Сангийн сайд Б.Жавхлан эдийн засгийн нөхцөл байдлын талаарх таатай мэдээллийг олонд сонордуулсан сайхан мэдээллийг дуулгасан.

Тэрбээр “Нэгдүгээр улирлын байдлаар эдийн засаг 2020 онтой харьцуулахад 15 хувь, 2019 онтой харьцуулахад гурван хувиар өсөлттэй байна. Энэ өсөлтөө хадгалж чадвал оны эцсээр 6.5 хувийн өсөлттэй байх зорилгодоо хүрч чадна гэдэгт итгэлтэй байна.

ААНОАТ, НӨАТ-ын орлого эрс нэмэгдсэн. ААНОАТ нэгдүгээр улирлын байдлаар 2019 онтой харьцуулахад 12 хувиар , 2020 онтой харьцуулахад 57.6 хувиар нэмэгдэж, эдийн засаг эрс сайжирсан байна.

НӨАТ мөн л өсөж, 2019 оны буюу ковидын өмнөх үеийнхээс ч өссөн дүнтэй гарлаа. НӨАТ төлөгчийн тоо хоёр дахин өссөн нь үүнд нөлөөлсөн.

АМНАТ өнгөрсөн оны мөн үетэй харвцуулахад 135 хувиар, 2019 оныхтой харьцуулахад 24 хувиар өсжээ. Энэ татвар Ирээдүйн өв сан болон Тогтворжуулалтын сан рүү шилждэг гэдгийг онцлох хэрэгтэй.

Гэвч бидэнд эрсдэл байсаар байна. Замын-Үүдэд гарсан гацааны улмаас нүүрс тээвэр ихээхэн доголдсон. Энэ нь төсвийн орлогод сөргөөр нөлөөлнө. Гашуун Сухайт дахь жолооч нарыг урд хилээр цаашид гаргахгүй. Шинэ терминал барих ажил эхэлсэн. Наадмын амралтаар ч зогсоолгүй үргэлжлүүлж байна” гэв.

Төстэй мэдээ