У.Хүрэлсүхийг ард түмэн хүлээж байна

У.Хүрэлсүхэд Монголын ард түмэн итгэл үзүүлж тэрбээр Монголын төрийг 6 жилээр удирдах анхны төрийн тэргүүн болсон. Түүнээс ард түмэн шударга ёсыг тогтоож, хүн болгон адил тэгш эрхтэй байлгахыг хүсч байна. Энэ бол ард түмний хүссэн маш энгийн гуйлт.

Тухайлбал, өнгөрсөн хугацаанд маш олон хүн шударга бус шүүхийн хэмжүүрт цаазлагдаж өнчрөл, хагацал зовлонг үзэж туулсан. Тэрбээр Х.Баттулгын “өвлөж” авсан “Шударга бусын хонгил”-ыг хамгийн түрүүнд нураана гэдгээ Ерөнхий сайдын албаа өгч байхдаа хэлж байсан удаатай.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ц.Элбэгдоржийн бүтээн байгуулсан хуучин хонгилыг яг тэр чигээр нь цааш үргэлжүүлж өрсөлдөгчдөө намнаж аавынд илгээсэн түүхэн хүн. Энэ бүх алдаа завхрлыг засахын тулд У.Хүрэлсүх өнгөрсөн сарын 30-ны өдөр прокурор, шүүхийн удирдлагуудыг хүлээн авч уулзалт хийхдээ шударга шүүхийг бий болгох хэрэгтэй хэмээн онцлон хэлж байсан.

Мэдээж түүний хэлсэн энэхүү үгний гол зангилаа нь Монголд шүүгч хуульд бус эзэнд, цаашлаад хонгилын эзэнд захирагддаг байж болохгүй шүү гэдгийг анхааруулсан хэрэг. Ингээд энэхүү уулзалтын дараа прокурор, шүүхийнхэн дотроо битүүхэн айдас тээж, хэзээ намайг ажлаас чөлөөлөх бол, аль газар руу цөлөгдөх бол гэж бужигналдаж буй тухайг эх сурвалж мэдээлж байв.

Өнгөрсөн хугацаанд прокурор, шүүгчид эзнээсээ даалгавар авч олон хүнийг чирж гулдчин, бизнесийг нь булаах, эд хөрөнгийг нь дээрэмдэх гээд хууль бус үйлдэл маш олныг хийж байсан.

Тиймээс л энэ алдаа завхрлыг нэн даруй бага багаар алга болгохын тулд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг прокурор, шүүхийн асуудалд хамгийн түрүүнд анхаарлаа хандуулж шударга бусын хонгилыг нураана хэмээн олон нийт итгэж хүлээж буй юм.

Төстэй мэдээ