Ерөнхийлөгчийн албаа өгсөн Х.Баттулгыг нөхдийнх нь хамт дахин шалгана

By Сэтгүүлч Х.Маргад.
  • 332849
  • 0
  • 0

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-ынхан төмөр замын хэргийг сэргээн шалгахаар болжээ. Өөрөөр хэлбэл, та бидний сайн мэдэх, алдарт “Ухаахудаг-Гашуунсухайт”-ын чиглэлд тавигдах ёстой байсан 267 км төмөр замын ажлын хөрөнгийг овоолсон шороо болгон хувиргаж, албан тушаалаа хэтрүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх нарын хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч тэдний хэргийг 2017 оны 9 дүгээр сард Нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгож байв. 

Тухайлбал, хэрэг нь тусгаарлагдаж интерполоор эрэн сурвалжлагдаж байсан  "МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ, "Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, ЗТЯ-ны ТНБД асан Б.Батзаяа нарт холбогдох хэргийг сэргээн шалгахаар болсон гэсэн үг.

Өөрөөр хэлбэл,төмөр замын дуулиан дэгдсэний дараа П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нар Монгол Улсаас оргон зайлж тэдэнд холбогдох хэргийг тусгаарлаж түр түдгэлзүүлээд байсан юм.

Олон нийтийн зүгээс Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсныхоо дараа өөрийнхөө болон тус хэрэгт холбоотой солонгос иргэдийг торгуулийн ялаар шийтгэж төмөр замын хэргийг дуусгавар болгосон хэмээн хардаж байгаа. Уг хэрэг дээр ажилласан мөрдөн байцаагч нар болон прокурорууд ч хэргийг хангалттай шалгасан, нотлох баримтыг сайтар цуглуулж, хөдөлшгүй баримтыг цуглуулсан ч хэргийг шалгахаас түдгэлзүүлж, торгохыг нь торгож хэргийг нь хаажээ.

Яг үнэндээ Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн алдаатай бодлогын нэг бол Гашуунсухайт чиглэлд MCS-ийн барьж байсан төмөр замыг төрийн мэдэлд авсан явдал. Ингэснээр тус чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт үлгэр болж үлдэх шалтгааны болсон бөгөөд хэрэв төмөр зам ашиглалтад орсон бол өдийд Монгол Улсын эдийн засаг ингэтлээ доройтож, ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах ганцхан гарцтай үлдэхээргүй байсан тухай эдийн засагчид тайлбарлан хэлж байсан удаатай. 

Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 267 км төмөр замын ажил арав гаруй жил гацаж байгаа нь бодит үнэн. Тэгвэл энэ хэргийн учир зангилаа хэзээ тайлагдах бол. Тэр ч бүү хэл хуулийнхан хий хоосон хэргийн араас орж, бүтэн долоон жил гаруйн хугацаанд дээрх нэр бүхий хүмүүсийг хэлмэгдүүлсэн ял зэмд унах вий гэсэн болгоомжлол ч үүсээд байна. 

Ямартай ч Ерөнхийлөгчийн албаа өгсөн Х.Баттулгын холбогддог энэхүү хэрэг олон жил дуншсаны эцэст ийнхүү эцэслэгдэхээр болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дараагийн мэдээ

Хачирхалтай бас "ЭРҮҮЛ БУС" томилгоо

Холбоотой мэдээ

Big Loyalty хөтөлбөрийн супер ялагч тун удахгүй тодорно
Албан хаагчдын "Мэдээллийн цаг" сургалт зохион байгууллаа
ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Батсүмбэр дэх Ахмад настны Үндэсний төвд ажиллав
Орон сууцны дахин төлөвлөлтийн барилгын ажил 70 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Хөвсгөл аймагт нарны цахилгаан станцын ажлын явцтай танилцав
Сар хиртэлт 2 удаа тохионо
Х.Болорчулуун сайд аа, мөнгө "идэхэд" хамгийн амар нь үхрийн ээмэг үү
Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах саналтай байна
Х.Нямбаатарын шоу ​“шувуу”-дын тансаглал болох нь
Сайн уу Куба...
Дэлхий

Сайн уу Куба...

379 19 Цагийн өмнө
Д.Сумъяабазар дарга аа, Ү.Ганболдоос болж хэдэн хүн амиа алдах вэ
Хураарилалт нь шог байна гэнэ шүү
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын гишүүдийнхээ хамт Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтад оролцов
ЦАГ АГААР: Өнөөдөр 9 хэм дулаан
Aljazeera: Казак ард түмний бүргэдээр ан хийх урлагийн гайхамшиг
Ирэх онд инфляцыг зорилтот түвшинд барина
“Шувуу”-д сонгуулийн шоу болох вий
Иракт хуримын ёслолын үеэр 100 гаруй хүн амиа алджээ
Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн дүрэм батлагдлаа
Архиа бага ууж, айргаа их уу гэснийг мартсан уу...?
Эрүүл мэндийн даатгалын стратегийн худалдан авах чадавхийг бэхжүүлэх сургалт боллоо
Ажлаа гүйцэтгээгүй бол гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, гэрээг цуцлахыг даалгалаа
Шилжилт хөдөлгөөн хийж буй иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх төв нээгдлээ
Хөдөөгийн сэргэлтийг дэмжих бодлоготой уялдуулан төсвийн төсөлд тусгажээ
"Говь фестиваль-2023" үзэсгэлэн худалдаа болж байна
Дорнод аймаг дахь салбарын ажил байдалтай танилцаж, албан хаагчдын санал хүсэлтийг сонсов
Загварлаг намар
Хонгконг мэргэжлийн багшийн хомсдолд орж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн өндөр хатуулагтай архины хэрэглээг бууруулах зарлиг бодит үр дүнд хүрч эхэлжээ
Хятадаар дамжин гуравдагч улс руу тээвэр хийх боломжтой боллоо