Хотын даргын ах дүү нар Богд-Уул, Нүхт, Зайсангийн 15.5 га газарт эзэн суужээ

By Сэтгүүлч Р.Саруул.
  • 259962
  • 0
  • 0

Түүний хамаарал бүхий компаниуд Зайсангийн ам болон Нүхтэд нийтдээ 15.5 га газрыг эзэмшиж байна

Нийслэлийн  өнгөтэй өөдтэй газар болгоныг сорчлон авсан “Улаанбаатар хотын банк”-ны мэдэлд байдаг бүхий л газрын эрхийг нь хүчингүй болгож Нийслэлийн тусгай хэрэгцээнд авч, олон нийтийн хэрэгцээнд ашиглах болсон тухайгаа хотын мээр С.Амарсайхан мэдэгдсэн. Тэгвэл газрын төлөөх шударга ёсыг эхлүүлж буй тэрбээр нэн түрүүнд энэ ажлыг өөрийнхөө  хамаарал бүхий “Оюуны Ундраа” компаниас эхлүүлвэл шударга ёсонд нийцэх болов уу.

Яг өнөөдөр “Улаанбаатар хотын банк” “Улаанбаатар” зочид буудлын цэцэрлэгт хүрээлэн, ТЕГ-ын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, УДЭТ-ын арын талбай гээд хотын “А” зэрэглэлийн газрыг авсан шиг хотын мээр С.Амарсайханы хамаарал бүхий компани ч Богдхан уулын тусгай хэрэгцээт газар нутагт орших Зайсангийн аманд нийтдээ 15,5 га газрыг  эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл, дээрх банк хотын“А” зэрэглэлийн газрыг зориулалтын бусаар ашигласан бол хотын мээр С.Амарсайханы хамаарал бүхий компани ч тэдэнтэй адилхан Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд Аялал жуулчлалын зориулалтаар авсан газартаа өдгөө өндөр,өндөр тансаг зэрэглэлийн үйлчилгээний төв,  тансаг зэрэглэлийн амьдрах орон сууцаа барьсан.

“Оюуны Ундраа” компани яагаад нэр бүхий компаниудын газрын төлбөрийг төлөх болов?

"Собт трейд" -ийн газрын төлбөрийг Оюуны Ундраа" компани төлсөн баримт

Ингээд хотын мээрийн хамаарал бүхий “Оюуны Ундраа” компани яагаад “Собт трейд” ХХК, “Юко” ХХК, “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-ийн газрын төлбөрүүдийг төлөх болов гэдэг нь анхаарал татаж байна. Эдгээр компаниуд бүгд Богдхан уул буюу Зайсангийн ам болон Хан- Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын ам буюу нүхтэд  Аялал жуулчлалын зориулалтаар таван жилийн хугацаатай авсан газрууд. Уг нь тэд хуулийг ёсоор нь хэрэгжүүлсэн бол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулинд заасан нөхцөл, журмын дагуу хэрэглэх ёстой байсан ч үйлчилгээний төв, орон сууцны зориулалтаар ашигласан явдал нь түүний хийж буй  газрын төлөөх шударга ёсонд нийцэхгүй байна.

//Эдгээр газруудын байршил, газрын хэмжээ зэргийг доор дурдсан баримтаас харна уу//

"Юко", "Өү Юу Жи Си Си Си Си" компаниудын газрын төлбөрийг " Оюуны Ундраа" компани төлсөн баримт

Өөрөөр хэлбэл, газрынх нь төлбөрийг төлсөн “Оюуны Унрдаа” компанийн дээрх газрууд ч Нийслэлийн иргэдийн ая тухтай зорчих, амралт чөлөөлт цагаа өнгөрүүлэх  Нийслэлийн тусгай хэрэгцээт газруудын тоонд зүй ёсоор орох газруудын нэг. Угтаа бол 1. 5 сая гаруй хүн амтай Нийслэл хотын хөгжлийг, тав тухыг бүрдүүлье гэвэл шударга ёсыг өөрөөсөө эхлүүлж өндөр стандартыг тавьж гэмээн иргэд олон нийт хуулиндаа захирагдана. Хэдийгээр Улаанбаатар хотөөрийн гэсэн хуультай ч  энэ мэтээр хуулийг гажуудуулснаас болж үр дагаварт нь өнөөгийн түм, буман асуудал, түгжрэлд орсон замын хөдөлгөөн шиг гацаа үүссэн нь бодит үнэн. Тиймээс л бид өмнөх дугаарууддаа тоочсон шиг С.Амарсайхан дарга аа, үнэхээр ГАЗРЫН ТӨЛӨӨХ ШУДАРГА ЁСОО ЭХЛҮҮЛЭХ ГЭЖ БУЙ БОЛ хамаарал бүхий буюу нэгэн цагт Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан “Оюуны Ундраа” компаниасаа эхэлвэл таны яриад байгаа шударга ёс утгаараа хэрэгжинэ гэдгийг дахин дахин хэлэх байна. Эцэст нь шударга ёсыг өөрөөсөө буё өрөөлөөс эхлүүлж буй хотын даргын хамаарал бүхий “Юко” ХХК нь Богдхан уул, “Собт трейд” ХХК Зайсангийн ам, “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК Арцатын ам буюу Нүхтэд нийтэд 15.5 га газрыг эзэмшиж байна. Үүнд Туулын бургасыг хядсан гэх “Зүүнбаян рефөйнери” компанийн газрыг оруулаагүй байхад нэг компани ийм их хэмжээний газар эзэмшиж байгаа нь шударга ёсонд нийцэхүү С.Амарсайхан дарга аа.

Зураг дээр тэмдэгдлэгдсэн бүх газрууд Хотын даргын хамаарал бүхий компанийн газрууд. Энэхүү тэмдэглэгээн дээр газрын эзэмшил хэмжээг заасан байгаа.

Бид дараагийн дугаартаа Богдхан уулын энгэрт орших “Юко” ХХК-ийн Аялал жуулчлалын зориулалтаар авсан газарт хэний тансаг зэрэглэлийн орон сууц боссон. Үүгээр ч зогсохгүй хотын даргын хамаарал бүхий “Оюуны Ундраа” компанийн халхавч компаниуд  15.5 га  газрын хэд нь Зайсангийн аманд хэдэн га газар нь  Арцатын аманд байдаг. Мөн Налайхын Тэрэлжид хэдэн га газар эзэмшиж байгаа тухай мэдээллийг баримттайгаар цувралаар хүргэх болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асууд...

Дараагийн мэдээ

Сүү, сүүн бүтээгдэхүүн дархлаа дэмждэг

Холбоотой мэдээ

Монгол Оросын сэтгүүлчид чуулна
Төрийн албаны 205 мянган ажилтаны 3600 нь улстөрийн албан тушаалтан байна
 Өнгөрөгч хоногт 1719 тохиолдол бүртгэгдэж, 19  хүн хорвоог орхижээ
Цалин урамшуулалтай холбоотой асуудлыг Засгийн газар оруулж ирэх ёстой
Ц.Төмөр-Очир: Эмнэлэг хэдийгээр  эрүүл мэндийн байгууллага ч халдварын эрсдэл хамгийн өндөртэй газар
Б.Ууганбаяр: Гуравдугаар тун хэрэгтэй
“Ардчилал ба сэтгүүл зүй” галерейн нээлт болно
Малын хулгайн гэмт хэрэг буурчээ
ОУХМ Б.Ганболд “Бээжин-2022” паралимпын эрх авлаа
Намагт шигдсэн эмэгтэй осголтын байдалтай байжээ
Боловсролын салбарт 2.3 их наяд төгөрөг зарцуулна
ОХУ коронавирусын халдвараас болж дахин хязгаарлалтын дэглэмээ чангатгалаа
Аймгуудад автомашин хуваарилжээ
Ерөнхийлөгчийн тухай хуулийг хэлэлцэнэ
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа
ДЭМБ-аас цар тахал 2022 онд үргэлжлэхийг анхаарууллаа
Өвгөн сайдын үе дууссан
Нэр нь тодорхой ч төсөв нь томдсон яамд байгуулах нь 
Г.Ёндон сайд аа огцорчхооч
Эмчийн буруугаас болж хоёр хүн нас  баржээ
Ж.Ганбаатар Л.Халтар сайдыг  зусардаж, зам тавих уу
АТГ-ынхаан ажлаа хий л дээ
Б. Бямбадорж “Сайн дураар 45 жолооч тандалт, хариу арга хэмжээний багт ажиллаж байна”
Засаг даргын орлогч Р.Чингис өөр албан тушаалд томилогдохоор болжээ
Бясалгалын төвөөс алга болсон эмэгтэйн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарчээ
Цэрэг татлагын хоёрдугаар ээлж эхэллээ
Б.Жавхлан: Ирэх жил хүүхдийн мөнгө  бүтэн үргэлжилнэ
Н.Тавинбэх:Эрчим хүчний салбар төлөвлөсөн ажлаа хийгээгүйн хор уршиг одоо гарч байна
Н.Учрал: Хүүхэд бүрт  хуримтлал үүсгэчхээр  банкнаас иргэд буцааж зээлээд хэдэн банк мөнгө хүүлэх юм уу
Б.Баттөмөр: Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хориглох хэрэгтэй
Ж.Батбилэг: Сургуулиудын спорт заал нээгдээгүй
Эрэн сурвалжлагдаж байсан 525 этгээдийг олж тогтоожээ
Б.Жавхлан:2022 онд улсын төсөвт 250 тэрбум төгрөг нэмэгдэж нийтдээ 430 тэрбум төгрөг төвлөрнө
Б.Батшугар ааваараа бахархдаг гэв
Г.Занданшатар: АН хэнийгээ хөөж туух нь танай намын дотоод асуудал шүү
Д.Хаянхярвааг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гаргажээ
Ковид-19-ийн хуулиар халхавчилж төрд “шахааны” 1000 гаруй хүн оруулсан байна
Зангарагтай байж болох ч загнах ЭРХГҮЙ
Г.Тэмүүлэн: Эдийн засгийн хөгжлийн яам хүчтэй яам байх хэрэгтэй
Зайсан толгойг ухаж байгаа нь “Өнөөх Н.Цэрэнбат”-тай холбоотой
Хөтөлж ирсэн ах минь
Тайландад ковидын халдвар нэмэгдэж, спортын наадам дахин хойшлууллаа
Коронавирусын халдвараар 16 хүн нас баржээ
Парламент бүтэн боллоо
Америкчууд хүнд гахайн бөөр шилжүүлэн суулгажээ
“ Hu" аялсаар, тоглосоор...
Хөгжлийг дэмжсэн онцлох төслүүд
Санхүүгээ зөв удирдах 50/20/30 дүрэм гэж юу вэ
Дамаскт цэргийн автобус дэлбэрч 14 хүний амь эрсдэлээ
Гал түймрийн улмаас нэг иргэн амиа алджээ
Л.Оюун-Эрдэнэ сайд аа, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун Замын-Үүдийг бүр дордуулчихлаа
Сарын хугацаанд архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй
Э.Цэндбаатар аа үзүүлээд өг
Маргааш огцрох сайд нар
Маргаашийн 06:00 цагаас хөл хорио тогтооно
 Тэтгэврийг нь авахын тулд нас барсан эхийнхээ цогцсыг хадгалж байжээ
Ж. Мөнхбат УИХ-ын гишүүний бүрэн эрхээ "АЛДАХГҮЙН тулд БУЛТЖЭЭ"
Талибчууд телевизийн сэтгүүлчийн толгойд буу тулгаж, хүчээр мэдээ уншуулжээ
"Хуан Жу Гэг" буюу Жао Вэй улс төрийн золиос болж, улсаасаа дүрвэжээ
Афган мэргэн буудагчийг Талибанчууд гэр бүлийнхнийх өмнө цаазалжээ
АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд маш их гомджээ
"Оргил"-ын Ж.Ганбаатар, Л.Оюун-Эрдэнийг эзгүйчлэв
Цүнх баригч Ч.Мэндбаяр ШОРОНД
Монголын дипломат ажилтнууд хар тамхийг Монголоос авчирсан гэж мэдүүллээ
Ерөнхийлөгчийн албаа өгсөн Х.Баттулгыг нөхдийнх нь хамт дахин шалгана
Дасгалжуулагч нараа шүүмжилсэн Олимпийн тамирчин бусад улсаас орогнол хүсч байна
Б.Батбаяр: М.Лхагвагэрэлийг анх шигшээд авахад гайхаж байсан
Дундын зуучлагчгүй махны худалдаа маргаашнаас эхэлнэ
Талибанд үлдсэн Америкийн зэвсгүүд тэдэнд нэмэр болох уу
Шатахуун түгээгчийг буудаж хөнөөжээ
Тусгаарлагдаж байсан 14 настай охин хүчиндүүлжээ
МАН-ыг бужигнуулах маапааныг АН эхлүүлжээ
МАН-ын зодооны дараа ээлжит бусыг зарлана
Хотын даргын ах дүү нар Богд-Уул, Нүхт, Зайсангийн 15.5 га газарт эзэн суужээ
А.Сарнай нөхөртөө амьдрал бэлэглэжээ
Хууль зүйн сайдын ДУУЛИАНТ баривчилгаа юу болов
Х.Баттулга хувийн компаниудаараа дамжуулан “хөл” штабуудаа “нээжээ”
УУХҮ-ийн сайд Г.Ёндон маргааш ОГЦОРНО
Булганы залуу “Ухань хотоос ирсэн” гэж согтуурхжээ
Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татаж, нэр дэвшихгүй боллоо